Шинэ мэдээ

  • 2021-08-31 17:17
    Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн, ёс зүйн шаардлага байдаг. Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг дэмжиж Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүй” цахим сургалт, хэлэлцүүлгийг энэ оны есдүгээр сарын 03-ны өдөр, 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
  • 2021-08-31 14:44
    Дэлхий нийтээр залуусын хамгийн их ашиглаж буй аппликэйшнүүдийн нэг бол TikTok юм. Бид энэ удаа Монголын хамгийн их дагагчтай тик токчидын нэг болох Эрдэнэбаатар-тай ярилцлаа.
  • 2021-08-31 14:37
    Хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд төгсөгчдийнхөө мэдээллийг шинэчлэн цуглуулж байна. Иймд 1996 оноос хойш сэтгүүл зүйн дээд болон сэтгүүл зүйн эчнээ курст суралцсан төгсөгчид судалгаанд идэвхтэй хамрагдахыг урья. 
  • 2021-08-30 10:00
    Жил бүрийн дулааны улиралд хотынхон халуун усгүй болдог. Эгээ л харзны усанд орж буйтай адил чийрэгжих аян өрнөдөг. Биеэ гэлтгүй бүх юм аа л чийрэгжүүлдэг. Энэ жилийн чийрэгжих аян 5 дугаар сарын 16–наас эхлэн 8 дугаар сарын 16–ныг дуустал 3–12 хоног үргэлжлэх төлөвтэй хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ компани зарлажээ. 5 дугаар сард ийнхүү мэдэгдсэн ч хотын удирдлагууд нийслэлийнхэн илүү сайн чийрэгжих хэрэгтэй гэж үзэн нэг сараар сунгажээ. Чийрэгжих аяныг сунгасан учир хотын иргэд ирэх өвөл нэг ч ханиад, томуу тусахгүй бололтой.
  • 2021-08-30 09:35
    Хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоодын төлөөллийн уулзалт 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр болж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ. Оролцогчид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар ярилцаад, хуулийн төслийн үзэл баримтлал болон төсөлд тусгагдсан зарим заалтын давуу болон сул талыг тодорхойлж, тэдгээрийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан, чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийг дэмжсэн байдлаар сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.   
  • 2021-08-28 18:01
    Канадын хамгийн том өдөр тутмын сонин болох The Globe and Mail нь сонины  редакц , тэргүүлэх чиглэл, нүүрний зохион байгуулалтыг  олохдоо хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ. Уг машиний нэрийг Софи гэх ба үзэгчид юуг үнэлэх, хэрхэн яаж мэдээлэлийг өрөх талаар чиглэл өгөх зорилготойгоор бүтээгджээ.  Сонины нийт ажилчдын 10 орчим хувийг инженэр, өгөгдөл судлаачид эзлэх болсон ба Софиг улам илүү боловсронгуй болгох, цаашлаад үзэгч, унишгчдийн зан байдлыг урьдчилан таамаглах чадварыг хөгжүүлэхэд  түлхүү анхаар ч ажилж байгаа талаар сонины ерөнхий редактор Давид Валмслэй тайлбарласан юм.
  • 2021-08-28 17:56
    Сэтгүүл зүйн талбар хурдацтай өөрчлөгдөж байна. Ширээний компьютерыг лэптоп, нөүтбүүк компьютероор сольсон. Интернэт нь дэлхийн өнцөг булан бүрд холбогдсон өргөн далайцтай шинэ контентын эх сурвалжийг бий болгожээ. Ассошэйтэд Пресс, Лос Анжелес Таймс зэрэг мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй контент бүтээх, дижитал хэлбэрт оруулсан бүтээлийг тэмдэглэх, өгүүллийг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. ехнологи хөгжиж байгаа хэдий ч мэдээллийн агентлагууд шуурхай мэдээнээс аваад орон нутгийн үйл явдал, улс төрийн хэлэлцүүлэг, боловсролын салбарын уулзалт, сонгууль зэрэгт сэтгүүлчдийн ур чадварыг үнэлсээр байгаа юм.
  • 2021-08-27 12:52
    Австралийн Холбооны Улсын Central Queensland University–ийг  Master of International Business, мөн Charles Sturt University–ийг Master of Commerce мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Гадаадад сурахаар жил орчим судалж, бэлдэж байж явсан. Сургууль болон хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмж өгдөг олон янзын зуучийн агентлаг байдаг. Тэднээс цэгцтэй байдлаар хэрэгтэй гэсэн мэдээллээ нэгдсэн байдлаар олж авсан. Гэхдээ бүх зүйлээ тэдэнд найдаагүй. Учир нь нэгэнт л өөр улсад суралцах гэж байгаа учир өөрийнхөө зорилгоо тодорхойлж, системтэйгээр маш сайн судалж, хариуцлагатайгаар хандсан. 
  • 2021-08-27 12:45
    Сүүлийн дөрвөн жил өөрийнхөө сонгосон мэргэжлээрээ сурах тал дээр маш их анхаарсан. Өнгөрсөн зургаан сард их сургуулиа төгссөн байгаа. Маш олон найз нөхөдтэй болсон. Мөн загварын салбарт бус өөр өөр зүйлд өөрийгөө сорьж үзсэн. Юун дээр илүү хөгжих хэрэгтэй вэ гэдгээ мэдэхийг хүссэн. Үүнийгээ ч мэдэж авсан. Унтах завгүй ажлын таван өдөр мөн амралтын өдрүүдэд ч тасралтгүй гурван ажил зэрэг хийж үзсэн. Мөн тусдаа гараад удаагүй байгаа. Ганцаараа амьдарч үзэж байна. Зөндөө л зүйл болсон доо.
  • 2021-08-26 16:56
    Миний ээжийг Оюунтунгалаг гэдэг. Тэрээр эхээс наймуулаа. Таван эрэгтэйн дунд чимэг болж төрсөн гурван охины нэг. Багаасаа хурдны морь унаж өссөн жирийн нэгэн малчин айлын охин. Аавдаа амь, бага нас нь аавын хайраар дүүрэн өссөн. Арван жилийн том алаг нүдтэй “35-ын хүүхэлдэй” гэх хочтой охин ээж минь байгаа юм. Харин одоо үрийнхээ төлөө зүтгэсээр яваа намхавтар эмэгтэй болжээ. Үр хүүхэдтэй болон зургаан жил гэрт сууж, компани удирдаж, ногоо тарьж, төрийн албанд ажиллаж байсан хөдөлмөрч эмэгтэй. Харин одоо бол малчин. Ээжийн энэ их зогсолтгүй нөр их хөдөлмөрийн хүчээр манайх гэдэг айл 2010 онд “Нийслэлийн бүтээлч гэр бүл” болж байсан удаатай. “Энгийн бүхэн агуу байдаг” гэх үгний утгыг ээжээс олж хардаг.  
  • 2021-08-25 12:20
    Анх 2017 оноос Их Британид  уг кодыг хэрэгжүүлж эхэлсэн ба ялгаварлан гадуурхалт, хувийн нууц, амиа хорлолт, хулгай гэх мэт олон сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн ерөнхий хэм хэмжээг тогтоож байжээ .Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн хоорондын харилцаанд нилээдгүй өөрчлөлт гарсан гэж үзэн тус стандартын кодыг шинэчлэх ажлыг өнгөрсөн оны сүүлээс эхлүүлсэн юм.  Импресс стандартын код нь олон нийтэд зориулагдан бий болсон  бөгөөд  үүгээрээ бусад салбарын кодуудаас ялгардаг.
  • 2021-08-25 09:38
    Такома Вашингтон–Пулитцер төв нь чөлөөт сэтгүүлч, оюутнуудад тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх платформ, санхүүжилт олгодог ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэтийн шинэ эрин үед дэлхийн анхаарлын төвд ороогүй асуудлуудад анхаарлаа хандуулдаг. Эрхэм зорилго нь чанартай сэтгүүл зүй, боловсрол болон олон нийтэд хүрч ажиллах юм. 
  • 2021-08-25 09:30
    “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан хэлэлцүүлгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ сарын 26-ны өдөр 08:30-14:00 цагт танхимаар зохион байгуулна. Ковид-19 цар тахалтай тэмцэх амаргүй цаг үед иргэдийг баталгаатай, найдвартай мэдээллээр хангах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудын ерөнхий редакторын үүрэг оролцоо өндөр байдаг. Тиймээс та бүхнийг төр засгийн бодлого, үйл ажиллагааг дэмждэг мөн гардан хэрэгжүүлдэг бусад оролцогч талынхантай хамтарсан хэлэлцүүлэгт урьж байна. 
  • 2021-08-25 09:25
    Ерөнхийдөө “Хувьсал” продакшн хоёр жилд нэг уран бүтээл туурвих зарчмаар ажилладаг. Хамгийн сүүлд 2020 онд 7 дахь дэлгэцийн уран бүтээлийнхээ зураг авалтыг хийсэн. Цар тахлын улмаас киноны маань нээлт хойшилж пост продакшны ажил явагдаж байна. Аав ээж хоёр маань намайг цэцэрлэгт орохоосоо өмнө бүрэг, ичимхий, юмны араар ороод нуугдчихсан хүүхэд байсан гэж ярьдаг. Цэцэрлэгт орсны дараа ээж маань багшаас намайг задлаад, нүүрэмгий болгоод өгөөч гэж гуйсан юм байна л даа. Тэгээд шувуухай гээд бүжгийн тэмцээнд ороод, хүнтэй хамт бүжиглээд, баг хамт олны дунд орж ирээд л задарсан юм шиг байгаа юм.
  • 2021-08-23 13:03
    Миний төрсөн нутагт ирж амраарай гэсэн найзынхаа урилгыг өнгөрсөн оны 6 дугаар сарын сүүлээр хүлээж авсан юм. Үнэндээ хөдөө гурав ч хонож үзээгүй хүний хувьд анхандаа бага зэрэг зүрхшээсэн гэхэд болно. Гэхдээ байгалийн сайхан, хөдөөний амьдралыг үзэх гэсэн хүсэл их байсан болохоор явахаар шулуудсан. Автобусны тасалбарыг интернэтээр захиалж болдог аж. Очих ёстой Хатгал хүртэл чиглэл байдаг ч явдаггүй бололтой. Тиймээс Мөрөн хүртэлх чиглэлийн автобусны баруун талын гол хавьцаа суудлыг сонголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж жолоочийн арын хоёр суудлыг гаргаж өгчээ. Тэр нь таалагдав. Өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваариас өглөөг нь сонгоод 37400 төгрөг төлөөд тасалбараа захиалав. Бямба гарагийн өглөө гарахаар болсон гэдгээ найздаа дуулгалаа.
  • 2021-08-20 12:45
    Афганистан дахь сэтгүүл зүйн хараат бус байдал, энд ажиллагсдын аюулгүй байдалыг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад доогуур эрэмбэлэгдэнэ. Сүүлийн 21 жилийн хугацаанд гадаад, дотоодын нийт 120 гаруй сэтгүүлч Афганистанд амь үрэгджээ.  Энд сэтгүүлчидийг хавчлага заналхийлэл, тодорхой бус ирээдүй хүлээж байдаг ч мэргэжлээсээ нүүр буруулахгүй ажилсаар байгаа сэтгүүлчид олон байна. Афганистан сэтгүүлч Al Jazeera – д өгсөн ярилцлагадаа : “Сүүлийн хэдэн жилд  бид маш олон сэтгүүлчидээ дэлбэрэлт, халдлагаар алдсан. Энэ бүх зүйл надад болон надтай адил мэргэжлээрээ өсөн дэмжих гэж яваа бусад сэлтгүүлчдэд хүндээр тусдаг ч бидний ихэнх нь сэтгүүлчийн мэргэжлийг анх сонгохдоо л  бүхий л саад бэрхшээл, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрсөн байдаг.
  • 2021-08-20 12:36
    Би БНХАУ-ын “Hangzhou” хотод байрладаг "Zhejiang" их сургуульд суралцдаг. Цар тахлын улмаас 3-р түвшинд суралцаж байхдаа Монголд ирсэн. Одоогийн байдлаар дипломаа бичиж, хамгаалах л үлдээд байгаа. Түрүү жилийн зун “Хувьсал” продакшны 7 дахь уран бүтээлд туслах найруулагчаар ажилласан. Миний хувьд хөл хорионы үеэр өөрийгөө олох үйл явцаа нэг шатаар ахиулсан гэж бодож байгаа. Хүн ер нь өөрийгөө бүрэн гүйцэд олно гэж байдаггүй юм билээ. Энэ бол насан туршид үргэлжилдэг процесс юм шиг санагдсан. Одоогийн нөхцөл байдалд нэгдүгээрт өөрийгөө бага багаар олж байгаа, хоёрдугаарт дуртай зүйлсээ мэдэж авч авч байгаа, гуравдугаарт энэ 9 сараас эхлэн дипломаа бичиж эхлэх учраас нилээн завгүй байх байх.  Тиймэрхүү л сонин хачинтай байна даа.
  • 2021-08-20 12:27
    Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг уралдаант хөтөлбөрт оролцохыг хүссэн сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийн хүсэлтийг үндэслэж  хөтөлбөрийн хугацааг сунгасан байна. Мөн удирдамжийг шинэчлэн гаргасан байна.  Зорилго: Жендэрийн тэгш бус байдал, уламжлалт болон соёлын үнэт зүйлс, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, жендэрийн мэдрэмжтэй мэдээллийн харилцаанд суралцахад дэмжлэг үзүүлэх  Оролцогчид: Хөтөлбөрт Хэвлэлийн Хүрээлэнгээс зохион байгуулсан жендэрийн тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа зэрэг агуулгыг судалж, сургалтад оролцсон сэтгүүлч, сэтгүүл зүйн ангийн оюутан, иргэний нийгмийн төлөөлөл оролцох боломжтой. 
  • 2021-08-18 16:29
    Нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, олон нийтэд ойлгуулахад хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Иймээс жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих сургалт, уулзалтыг 2021 оны наймдугаар сайрын 20-ны өдөр 14.00-16.00 цагт зохион байгуулна. Илтгэгчээр Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Онон, сэтгүүлч, сэтгүүл зүйн багш Д.Мөнхчимэг нар оролцоно.
  • 2021-08-15 15:58
    “Ассошиэйтед Пресс”  , “Вашингтон Пост” зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн тооцоо судалгаатай холбоотой зарим нарийн төвөгтэй нийтлэлүүдийнхээ өгөгдлийг боловсруулахдаа хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Мөн бусад хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааныг ашиглан аж ахуй нэгжийн орлогын тайлан эсвэл статистик өгөгдлүүдээс бизнес, спортын нийтлэлүүдийг гаргах туршилтуудыг хийж байна.