Олны анхааралд байх Оюутолгойн өнөөгийн Өнгө ба Өгөөж


"ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2018" төслийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна.






Архангай аймгийн "Архангайн толь" сонины сэтгүүлч 
Х.ЦЭВЭГМИД

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн тус төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаад байна. 2018 оны сургалт гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд энэ удаад бид “Оюу толгой”-н Оюут ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрсдэлийг үзүүлэх төв болон гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцав. Мөн “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. 

“Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдын тоо 17 мянга гарсан бөгөөд ажиллах хүчний 93 хувь нь Монголчууд. Үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлдэг байна. Ханбогд сум 7500 гаруй хүн амтай. Харин хөдөлгөөнт хүн амын тоо 30,000 мянга орчим ажээ. Оюу толгой 20.8 сая тонн зэс, 23.5 сая унц алтны нөөцтэй. Уурхайн ажилчид 24 цагаар ажилладаг. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдийг хүртэл зургаан жилийн хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ. 

Гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгуулахаар зорьж байгаа аж. Гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх аж. Ил уурхайтай харьцуулахад гүний уурхайн хүдэр дэх алт зэсийн агуулга өндөр тул үйл ажиллагааны нэгж зардал багасч үр ашиг нэмэгдэх юм байна. Гүний уурхайд Оюу толгойн нийт баялгийн 80 орчим хувь нь байдаг аж. 

Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж алт, мөнгө, зэс ялгах хүчин чадалтай гэнэ. 2017 онд нийт 157,4 мянган тонн зэс, 114 мянган унци алт, 94 мянган унци мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэжээ. “Оюу толгой шиг чанартай орд Монголын хэдэн үе хүн амыг тэжээх баялаг юм” гэж “Оюутолгой Эрт, эдүгээ, ирээдүй” хураангүй хувилбарт бичжээ. Одоогийн тогтоосон ил болон гүний уурхайн хүдрийн нөөцөөр Оюу толгой ирэх 40 жилийн турш ажиллана. Ингээд зогсохгүй ойролцоох гүний уурхайн бусад бүлэг ордыг олборлосноор зуугаас ч илүү жил ажиллах боломжтой гэж байв. Дашрамд сонирхуулахад уурхайн кемпэд хариуцлага, дүрэм журам жинхэнэ утгаараа хэрэгждэг. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай АХМАДУУД СОЁЛ УЛАМЖЛАЛАА ТАНИУЛСААР БАЙНА. 

Оюутолгойн кемпд “Өв соёлын өргөө” үүд хаалгаа нээжээ. Ханбогд сумын ахмадууд “Өв соёлын өргөө” төсөл хэрэгжүүлждэг байна.  Уурхайг зорин очих олон зуун зочдыг ахмадууд маань өргөөндөө хүлээн авч, говь нутгийн идээ, ундаагаар дайлах юм. Энэ зуур монгол ахуй, түүх соёлыг харуулсан эртний эдлэл хэрэгсэл, түүхэн баримтат зургийг тайлбарлах нь сонирхол татаж байв. Ээлжийн албаа хариуцлагатай гүйцэтгээд буцдаг ахмадууд маань сэтгэл хангалуун байдгаа онцолж байв. Зөвхөн зочид хүлээн авч, өв уламжлалаа таниулаад зогсохгүй тэмээний ноосон бүтээгдэхүүн хийдэг гэнэ. Тус өргөө 2013 онд байгуулагджээ.

ИЛ УУРХАЙД 30 ЭМЭГТЭЙ ОПЕРОТЕР АЖИЛЛАДАГ

Ил уурхайд 500 гаруй хүнтэй дөрвөн баг ажилладаг. Өдрийн ээлжинд 200, шөнө 100 уурхайчин ажиллана. Оюутолгойн ил уурхайд 200 оператор 300 тонныг ачиж, өөрөө буулгах чадалтай, 9 метр өндөртэй, өөрийн жин 300 тонн, 600 тонн хүртэлх ачаа ачдаг. 270 тонн бүхий өөрийн жинтэй /уурхайчдын нэрлэж заншсанаар/ “дамб” жолооддог. Тэдний 30 нь эмэгтэйчүүд. Дамб хэмээх энэ аварга самосвалын дугуй нь гэхэд 3,6 метрийн диаметртэй, нэг удаа цэнэглэх түлшний хэмжээ хоёр тонн бөгөөд ээлж буухад дахин түлшээ дүүргэдэг аж. Дамп-ын дугуй нэг ширхэг нь 40-50 мянган долларын үнэтэй.

УУРХАЙЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖЭЭ

Оюутолгойн ил уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машины операторууд "Ухаалаг малгай" SmartCap хэрэглэх болсноор осол гаргах эрсдлээс бүрэн сэргийлж чаддаг болжээ. Энэ нь малгайд суулгах төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийг РиоТинто компани Австрали дахь уурхайдаа хэрэглэгдэг байна. “Ухаалаг малгай” хүний нойр эсэргүүцэх чадварыг хэмжих бөгөөд нойр эсэргүүцэх чадвар нь муудвал дохио өгөхөөс гадна удирдлагын төвд мэдээлэл өгдөг ажээ. 

УУРХАЙЧИД ЧӨЛӨӨТ ЦАГАА БОЛОВСОН ӨНГӨРӨӨХ ОРЧИН БҮРДЖЭЭ

Оюу толгойн кемпэд байх спорт цогцолбор зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 16-17000 хүн үйлчлүүлдэг. Сагс болон гар бөмбөгийн тус бүр хоёр талбайтай. Мөн бялдаржуулах төв, стандартын хөл бөмбөгийн талбайтай. Түүнчлэн орчин үеийн стандарт бүхий эрэгтэй, эмэгтэй зориулалтын фитнес клуб буюу бялдаржуулах төвтэй. 

Спорт цогцолборт мэргэжлийн 32 багш, дасгалжуулагч ажилладаг бөгөөд сард 17000-16000 мянган хүн үйлчлүүлдэг аж. Түүнчлэн 128 хүний суудалтай кино театр ажлын зургаан өдөр цагийн хуваарийн дагуу ажилладаг. Долоо хоног бүр шинэ кино ирдэг гэв. Нэг ажилтан өдөрт хоёр кино үзэх эрхтэй. Энэ бүх үйлчилгээг уурхайчдад үнэ төлбөргүй үзүүлдэг.

Ханбогдчуудын оюу толгойгоос хүртсэн хишиг 
320 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВ

Орон нутгийн хөгжлийн сангийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Соёлын төв ашиглалтад орсон байна. Театр, бүжиг, дууны, хѳгжмийн анги, номын сан, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, буудал зэрэг тус Соёлын төвд багтсан байна. Соёлын төвийн хөгжим, тeхник хэрэгсэл, модон эдлэлийг Оюутолгой ХХК-ий хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр шийджээ. 

640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Ханбогд суманд Оюутолгой компанийн хѳрѳнгѳ оруулалт 6.1 тэрбум тѳгрѳгийн ѳртгѳѳр 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна. 
Барилгын гүйцэтгэл 95 хувьтай, 11 сард хүлээлгэн өгөх аж. Тус суманд 400 хүүхдийн багтаамжтай нэг сургууль 1200 хүүхэд суралцдаг байна. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор анги дүүргэлт стандартын хэмжээнд хүрэх гэнэ. Цогцолбор баригдсанаар шинээр 62 ажлын байр бий болох юм байна. 

ОЛОН УЛСЫН 2-Р ЗЭРЭГЛЭЛИЙН СЕРТИФИКАТ ОЛГОДОГ ТЕХНИК СУРГАЛТЫН ТӨВ

Оюу толгой компанийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Техник сургалтын тѳв дѳрѳв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус төв 20 гаруй багштай. 
Тѳгсѳгчдийн 95 хувь нь Оюу толгой компанид ажилладаг гэнэ. Жилийн хугацаанд олон улсын 2-р зэрэглэлийн сертификаттай төгсөгдгөөрөө онцлогтой. 

УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Оюу толгой ХХК-ий 5.9 сая долларын хѳрѳнгѳ оруулалтаар Ханбогд сум ус цэвэрлэх байгууламжтай болжээ. 13 мянган хүнийг хангах уг байгууламж ашиглалтад ороод нэг жил болж байна. Ѳмнѳ усны хатуулаг наймтай байсан бол уг байгууламж ажиллаж эхэлснээр 1.2 болж савалгаатай цэвэр усны стандартад хүрчээ. 

БАЙГАЛИЙН УРГАМАЛ ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР

Ханбогд суманд Оюутолгой компани таван га газарт нѳхѳн сэргээлт хийх, ногоон байгууламж байгуулах зорилгоор Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг байгуулжээ. Энд 30 нэр тѳрлийн бутлаг ургамал, модыг тариалж байна. 
Мод үржүүлгийн газар сумын албан байгууллага, ААН, айл ѳрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үрсэлгээ, суулгацыг үнэгүй ѳгдөг гэнэ. Мөн зэргэлдээ сумдад ч тарьцаа үнэ төлбөргүй нийлүүлдэг болсон байна.

МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Сум дундын “Малын эрүүл мэндийн тѳв”-ийг Оюу толгой комапний хѳрѳнгѳ оруулалт 1.4 тэрбум тѳгрѳгөөр барьж энэ онд ашиглалтад авчээ. Уул уурхайгаас үл хамаарах мал аж ахуйн салбарыг хѳгжүүлэх зорилгоор тус төвийг үүсгэсэн байна. Мөн Оюу толгой компани болоод, нутгийн иргэд, гадны зах зээлд эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чухал нѳлѳѳ үзүүлэх зорилготой аж. Оюу толгой компани Ханбогд сумтай хамтран мал аж ахуйн салбарыг хѳгжүүлэх арван жилийн хѳтѳлбѳрийг боловсруулсан байна. Тус төвд тулгуурлан малаа эрүүлжүүлэх, мах боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн гэв. 2018 онд ашиглалтан орсон байна. Уг сургалтын төв малын эрүүл мэнд, сургалт сурталчилгаа, үржүүлэг, малын өвчлөлөөс сэргийлэх, эрдэм шинжилгээний туршилт, судалгаа гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна