• 2017 оны 7 сарын 4
    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн § 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн заасан.
  • 2017 оны 5 сарын 23
    Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа ”WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч ”ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Уг цахим халдлага Монгол Улсын цагаар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагт болсон.
  • 2017 оны 2 сарын 7
    Аль ч улсад Засгийн газрын маргаантай үйл ажиллагааг “зөвтгөж”, төрийн бодлого л зөв гэж хардаг амаргүй хүмүүстэй ажиллах сорилт чөлөөт сэтгүүлчдэд цөөнгүй тулгардаг.
  • 2017 оны 1 сарын 27
    “LADY” төвөөс залуу сэтгүүлчдэд зориулсан “Сэтгүүлчийн бүтээмж, сэтгэлгээ, имижиологи” сэдэвт чадавхижуулах төслийн сургалт гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
  • 2016 оны 8 сарын 7
    Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны цахим хуудсыг ар гэрийнхнээс нь эрхлэн гаргаж өнөөдөр нээж байна. Эрхлэгчийн маань мэндэлсэн 8 дугаар сарын 7-ны энэ өдрийг тохиолдуулан www.bolormaa.mn албан ёсны цахим хуудсыг нь олонд дэлгэн түүний үнэнч уншигчдад ийнхүү толилуулж байна.
  • 2016 оны 8 сарын 3
    Дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл Олимпийн зуны XXXI наадам Рио де Жанеро хотноо эхлэхэд хоёр хоног үлдээд буй. Энэ удаагийн Спортын их наадмыг дэлхийн 6000 гаруй сэтгүүлч сурвалжилах эрх авсан байна.
  • 2016 оны 8 сарын 3
    2016 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 22 оронд 74 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Энэхүү судалгааг “Press Emblem Campaign” ТББ-аас гаргасан байна.
  • 2016 оны 8 сарын 2
    Тажик улсад төрөлх хэлээ ажил мэргэжилдээ зөв зохисгүй ашигласан сэтгүүлчийг торгох хуультай болжээ.