Шагнал

  • 2017 оны 1 сарын 3
    Уул уурхай, эдийн засгийн салбарт өрнөж буй үйл явдлуудыг гярхай ажиглан, шинжээчийн үнэн зөв дүгнэлт хийж, олны анхаарал татсан жинтэй нийтлэлүүдээрээ ялгардаг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ The Mongolian Mining Journal-ын 2016 оны Тэргүүн бичлэгийн шагналыг хүртлээ.
  • 2016 оны 5 сарын 3
    “Глоб Интернэшнл” төвөөс жил бүр олгодог хэвлэлийн эрх чөлөөний шагнал болох “Үнэний төлөө” шагналыг нэрт сэтгүүлч, Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч агсан Лунтангийн Болормаад нэхэн олгосон юм.
  • 2015 оны 12 сарын 12
    Монголын сэтгүүлзүйн тод од, нэрт нийтлэлч, The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Лунтангийн Болормаа эрхлэгчийг 2015 оны Сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр тодруулан шагналаа.
  • 2015 оны 12 сарын 8
    Энэ жилийн шударга ёсны шагнал буюу Transparency Award-ийн эзнээр нэрт сэтгүүлч, Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа агсныг тодруулжээ. Шагналыг өнөөдөр түүний охин Б.Алигэрмаад гардуулж өглөө.
  • 2015 оны 11 сарын 10
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдав.
  • 2015 оны 9 сарын 18
    Нийт 280 гаруй бүтээл ирснээс “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү?” зэрэг нийтлэлээрээ ГРАН-ПРИ шагналыг хүртжээ.
  • 2013 оны 12 сарын 24
    Олон нийтийг соён гэгээрүүлэн, танин мэдүүлэх хүндтэй албыг хаших сэтгүүлчдийн шилдгүүдийг тодруулан, ажил бүтээлийг дүгнэсэн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тодруулбал, Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс зохион байгуулсан “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэг”-үүд тодорсон юм.
  • 2013 оны 3 сарын 28
    Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн уралдаан зарласан билээ. Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн “Mine Tech 2013” олон улсын үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр энэхүү уралдааны дүнг зарлаж, шагналын эздийг тодруулсан юм.