Шагнал

  • 2013 оны 2 сарын 6
    Батбаатарын Төгсбилэгтийн “Нүүрсний үнэ хэрхэн тогтдог вэ” асуудал дэвшүүлсэн нийтлэл, нүүрсний үнийн хандлага, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх задлан шинжилгээний тоймууд, түүнчлэн экологид халгүй нүүрсний үйлдвэрлэлийн талаарх технологийн нийтлэлүүд нь мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртөж, өндөр үнэлгээ авснаараа үнэ цэнтэй шагнал билээ.
  • 2013 оны 2 сарын 6
    Coal Mongolia-2013 чуулга уулзалт нь тодорхой тоо баримт, мэргэжлийн дүн шинжилгээ, судалгаанд тулгуурлан нүүрсний салбарын асуудлаар мэргэжлийн түвшинд дагнан бичдэг сэтгүүлчдийг урамшуулах зорилгоор “Шилдэг сэтгүүлч”-ийг хоёр дахь жилдээ шалгаруулах гэж байна.
  • 2013 оны 1 сарын 3
    Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн ардаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.
  • 2013 оны 1 сарын 3
    Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Сэтгүүлзүйн салбарын анхдагчдад батламж олгодог уламжлалтай. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт энэхүү хүндтэй цолыг хүлээн авах хэвлэлийн редакциуд Монголын Хэвлэлийн хүрээлэнд цуглажээ.
  • 2012 оны 6 сарын 18
    Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүдийн дунд “Эдийн засгийн тогтвортой хөгжил” сэдвээр шилдэг бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд ”Сонин сайт”, “Радио телевиз” гэсэн үндсэн хоёр төрөлд клубын гишүүн 30 орчим сэтгүүлчид бүтээлээрээ өрсөлдсөн байна. Сонин сайтын төрөлд “Time” сайтын сэтгүүлч Ч.Дашдэлэг тэргүүн байр эзэлжээ.
  • 2012 оны 6 сарын 18
    Зохион байгуулагчид: Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn сайт Уралдааны зорилго: Нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж, улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, бүтээлийн чанар чансааг сайжруулах, олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэхэд уралдааны зорилго оршино.
  • 2012 оны 6 сарын 18
    ЭДИЙН ЗАСГИЙН СЭДЭВТ СЭТГҮҮЛЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ...Нэг. Уралдааны зорилго: Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр төвшинд хөндөж, улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, бүтээлийн чанар чансааг сайжруулах, олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэхэд уралдааны зорилго оршино.
  • 2012 оны 6 сарын 18
    Олон улсын хэвлэл мэдээллийн ёс зүйн төв (CIME) нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сонирхогчдын дунд хэвлэл мэдээллийн ёс зүйн богино хэмжээний видео уралдаан зарлаж байна. Уралдаанд оролцох бүтээлийг 2011 оны 8-р сарын 21-ний дотор хүлээн авах бөгөөд шилдэг бүтээлийг Олон улсын хэвлэл мэдээллийн ёс зүйн өдөр 9-р сарын 23-нд шалгаруулна.