Сэтгүүлчийн эрх

  • 2014 оны 5 сарын 21
    Эрх зөрчигдсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийг таслан зогсооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна. Speak Up Speak Out буюу Чанга Ярь Санаагаа Илэрхийл хөтөлбөр нь өөрсдийн нийгэм дэх хүний эрхийн асуудлаар оновчтой, ёс суртахуунтай, бодитойгоор сурвалжлах сэтгүүлчдэд зориулагдсан сургалт, заавар зөвлөмж өгөх зорилготой юм.
  • 2012 оны 12 сарын 24
    Мэдээллийн эрх чөлөө (Свобода информации. Freedom of information). Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь үгийн эрх чөлөөний болон иргэд, тэдний нэгдлийн өөрсдийн үзэл бодлыг хуулиар зөвшөөрөгдсөн аргаар, хүртээмжтэй байдлаар илэрхийлэх эрхийн хөгжил, үр дагавар мөн.
  • 2012 оны 10 сарын 1
    УИХ-ын ээлжит намрын чуулганаар өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь олны анхаарал татаж буй асуудал юм.
  • 2012 оны 9 сарын 28
    “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланд ийнхүү дүгнэсэн байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан зарим нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөөр байна.
  • 2012 оны 9 сарын 24
    Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон зорилго нэгт бусад 32 байгууллагаас БНХАУ-ын удирдагч Ху Жинтаод хандан захидал илгээлээ.
  • 2012 оны 7 сарын 24
    УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр хорьжээ.
  • 2012 оны 6 сарын 30
    Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд 2012 оны зургадугаар сарын 28-нд ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг 4 залуу, 1 эмэгтэйгийн хамтаар дайран орж сэтгүүлч зураглаачдыг зодсон байна. Халдлагад өртсөн 5 сэтгүүлч, 4 зураглаач бүгд тархиндаа гэмтэл авсан бөгөөд 2 зураглаачийн тархины яс цуурчээ.
  • 2012 оны 6 сарын 18
    Сэтгүүлч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг (“World Mission Society Church of God”) “2012 онд дэлхий сөнөнө” хэмээн номлодог талаар сүмийн гишүүн байсан хүмүүсийн мэдээлэл, тодорхой эх сурвалжууд дээр үндэслэн асуудал дэвшүүлсэн мэдээ бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-ны өдрийн 20.00 цагийн мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлжээ.