Хилийн чанад дахь сургалтууд

  • 2017 оны 3 сарын 10
    Улс орнуудын хөгжлийн ялгаанаас үл хамааран дэлхийн аль ч өнцөг буланд амьдарч, ажиллаж байгаа сэтгүүлчид бүгд эрх тэгш чадваржиж, мэргэших учиртай. Суралцах цаг хомс, санхүүгийн бэрхшээлээс гадна орон нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаан сэтгүүлчид өөрийгөө бүрэн хөгжүүлж чаддаггүй. Техник технологи хөгжсөн орчин цагт интернэтийн тусламжтайгаар сэтгүүлчид бие даан мэргэших, суралцах, мэргэжлээ дээшлүүлэх өргөн боломж нээгдээд буй.
  • 2016 оны 3 сарын 2
    ASEF буюу Ази-Европын сан нь АSЕМ-ийн орнуудын сэтгүүлчдийг “Asia-Europe Digital Connectivity” сэдэвт семинарт оролцохыг урьж байна. Энэхүү семинар нь ирэх 5 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Гуандун мужид зохион байгуулагдана.
  • 2016 оны 1 сарын 28
    Германы 1953 оноос түүхтэй “Deutsche Welle” академаас 18 сарын хугацаатай сэтгүүлчдийн сургалтаа зарлажээ. Онолын болоод дадлагын хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтсан байна.
  • 2015 оны 10 сарын 14
    Ройтерс агентлаг нь сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутан болон дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлчдэд дэлхийн томоохон олон улсын мультимедиад мэдээ нийлүүлэх боломжийг олгож байна.
  • 2013 оны 4 сарын 24
    Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид АНУ-ын Вашингтон хотноо хэлний болон мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх энэхүү нэг сарын хугацаатай сургалтад телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хэвлэлийн нийт 18 сэтгүүлч хамрагдаж буй юм.
  • 2012 оны 9 сарын 28
    ХБНГУ-ын сэтгүүл зүйн туршлагаас суралцах, энэ орны соёлтой танилцах ээлжит боломжийг Азийн 10 сэтгүүлчид олгох гэж байна. Сэтгүүлч тус бүр 3600 еврогийн тэтгэлэг авна.
  • 2012 оны 6 сарын 18
    Лондон хотын дээд сургууль /City University London’s/ дахь Сэтгүүл зүйн факультетийн /Graduate School of Journalism/ дэлхийд нэр хүндтэй International Journalism M.A нь олон улсын сэтгүүл зүйн мэргэжлийн курс юм. Энэхүү сургалтаар тогтмол хэвлэл, радио, телевиз болон интернэтийн сэтгүүл зүйн салбарт мэдлэг туршлагаа хөгжүүлэхээс гадна мэдээ нийтлэлд гүн гүнзгий дүн шинжилгээ хийх чадварыг олж авдаг. Мөн салбартаа дэлхийн улс орнуудад өөрийн гэсэн хэлхээ холбоог тогтоох боломжийг олгоно.
  • 2012 оны 6 сарын 18
    IJnet/Олон улсын сэтгүүлчдийн холбоо/ нь мэргэжлээрээ үлгэр жишээ болсон гадаадын сэтгүүлчийг сарын “Шилдэг”-ээр тодруулан, олонд таниулахыг зорьдог байна. Хэрэв сэтгүүлч та өөрийгөө болон хамт ажилладаг сэтгүүлч андыгаа мэргэжилдээ шилдэг нь, цаашид ч энэ салбартаа мэргэшье гэж бодож байвал товч намтар болон IJnet-ийн мэдээллийг ажил хэрэгтээ хэрхэн ашигладаг тухайгаа dliebelson@icfj.org хаягаар явуулах юм.