Тэмдэглэлийн дэвтэр

  • 2018 оны 2 сарын 8
    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVII Их хурал өнөөдөр эхэлж байна. 1951 оноос түүхтэй МСНЭ-ийн XVII Их хуралд оролцохоор Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 305 сэтгүүлч мандат аваад байгаа юм. Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, Ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилох учиртай.
  • 2017 оны 12 сарын 5
    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум арваннэгдүгээр сарын 21-нд ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотод болов. Наймдахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэлбэрээ олсон тогтвортой механизмын нэг юм.
  • 2017 оны 11 сарын 6
    Тэгвэл ICIJ нь“Paradise papers” буюу “Диваажингийн баримт бичиг” хэмээх сэтгүүлчдийн эрэн сурвалжлах хоёр дахь том үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 5-нд дэлхий дахинд мэдээлэв. Энэ удаад сэтгүүлчид Бермудийн аралд бүртгэлтэй хуулийн фирм “Appleby” буюу “Estera”-ийн архивын 13.4 сая мэдээллийг гартаа оруулан авчээ. Алдагдсан мэдээллийг нууц нэгэн Германы “Sьddeutsche Zeitung” сонины редакцад өгснөөр ICIJ-ийн сэтгүүлчдэд хүрсэн байна.
  • 2017 оны 11 сарын 1
    НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 163 тоот тогтоол баталсан юм. Олон улсын энэ өдрийг тохиолдуулан доорх мэдээллийн багцаас мэдээ, сурвалжлага бэлтгэхийг уриалж, ЗАСГИЙН ГАЗАР, УИХ, ШИЙДВЭР ГАРГАГЧДААС АМЛАЛТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР ШААРДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
  • 2017 оны 10 сарын 9
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөөх сэтгүүл зүй” ТББ-аас Германы GIZ ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт эхэлж байна.
  • 2017 оны 10 сарын 3
    Дорнод Монголын Мэнэнгийн тал хараа алдам яруу сайхан. Энэ л сайхан уудам тал Монголд төдийгүй дэлхийд ховордсон хялганат хээр, цагаан зээрээрээ алдартай. Цагаан зээрийн сүрэг тал нутагтаа дураараа бэлчиж, нүд баясгадаг байсан цаг зурганд л мөнхрөн үлдэж, хялганат хээр тал цөлжилтөд нэрвэгдэх вий гэсэн айдас Дорнод нутгийн ард түмнийг зовоогоод удаж буй.
  • 2017 оны 10 сарын 3
    Байсхийгээд л ухсан нүх, том том чулуутай шороон овоолго замд тааралдах. Жижиг тэрэг явахад бэрх замаар гэлдэрсээр жоншны эх орон гэгддэг Айраг сумаас баруун зүгт 25 км-т Нард багийн нутаг Баруун цагаан дэл хэмээх газар хүрэв.
  • 2017 оны 10 сарын 3
    “Монгол улсын хөгжил дэвшлийн үүц бол Говь-Алтай аймаг” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай гуай хэлсэн удаатай. Алт, хөнгөн цагаан, зэс, төмрийн хүдэр, газрын тос бус энд зөвхөн хар алт гэгдэх нүүрсний уурхайг тоочвол Зээгт, Хүрэнгол, Хөвбулаг, Цахиурт, Мааньт гэж бий. Үүнээс үзвэл Говь-Алтай аймгийнхаа нүүрсний хэрэгцээг дээрх уурхайнууд бүрэн хангах боломжтой юм.