Хятад дэлхийд хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгчийг танилцууллаа

Мэдээллийн Синьхуа агентлаг Хятадын “Sogou” интернет компанитай хамтран дэлхийд хамгийн анхны телевизийн хиймэл оюун ухаант, тоон хөтлөгчийг танилцууллаа. 

Хиймэл оюун ухаант, англи, хятад хэлний мэдээний хөтлөгч нарыг Хятад улсад болсон  Дэлхийн интернетийн бага хурлын үеэр танилцуулсан байна.

Тоон хөтлөгч хүний нүүрний хувирал, ярианы болон үйл хөдлөлийн хэв маяг, дуу хоолой, сэтгэл хөдлөлийг дуурайх чадвартай гэнэ. Амьд хөтлөгч, текст бүхий дүрс бичлэгийг оруулахад л мэдээний хөтөлбөр бэлэн болох аж. Тоон хөтлөгч нь бодит хөтлөгчийн онцлогийг дуурайн, мэдээллийн хүргэх гэнэ. Дээрх бага хурлын үеэр Хятадын алдартай мэдээний хөтлөгч Цю Хаогийн тоон хувилбар үзэгчидтэй мэндэлж, өөрийн тухай танилцуулж, технологийн зохион бүтээгчдийн талаар дэлгэрэнгүй ярьж, хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг талаар өгүүлжээ. 

Санаачлагчдын үзэж буйгаар, хиймэл оюун ухаант хөтлөгчдийн гол давуу тал нь ямар ч амралтгүйгээр, жилийн 365 хоног, хоногийн 24 цаг ажиллах чадвартай. Ямар нэгэн алдаа гаргахгүй тул эхний дублиэр эфирт цацах боломжтой гэнэ.



Сэтгэгдлийг ачааллаж байна ...