МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Богд хаант Монгол улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд 1913 оны 03 дугаар сарын 06-нд "Шинэ толь хэмээх бичиг" сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирлээ.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхныг хүсье. Үндэсний сэтгүүлзүй цаашид улам хөгжих болтухай!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид
Сэтгэгдлийг ачааллаж байна ...