Оросын сургамж: Хуурамч мэдээ, ташаа мэдээлэл ба сэтгүүлчийн үүрэг

Аль ч улсад Засгийн газрын маргаантай үйл ажиллагааг “зөвтгөж”, төрийн бодлого  л зөв гэж хардаг амаргүй хүмүүстэй  ажиллах сорилт чөлөөт сэтгүүлчдэд цөөнгүй тулгардаг. Олон улсын сэтгүүлчдийн төвийн хүндэт сэтгүүлч Жон Клувер нь Орос, Казахстан зэрэг улсад 25 дахь жилдээ цэргийн сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд түүний ажлын гараа  1987 онд CNN агентлагаас эхэлжээ. Тэрээр ажил мэргэжлийнхээ хугацаанд өөрийн анзаарсан зүйлийг сэтгүүлч бидэнтэй хуваалцаж байна.

Засгийн газрынхан илэрхий худал зүйл хэлэх нь асуудал биш. Ингэж худал хэлэх шаардлагагүй болж байна. Учир нь тэдний өмнөөс “худал хэлэхийг” хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл хийх болжээ.

Сэтгүүлч Жон Клуверийн ажигласнаар, Орос улсад дээдсийн хүрээнийхэн болсон үйл явдлыг сэтгүүлчдэд хэрхэн мэдээлэх талаар “дохио илгээдэг” алдартай туршлагатай. Энэ нь ил тод биш ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуулгавартайгаар биелүүлдэг. Жигшмээр худал мэдээнүүдийн нэг жишээ нь 2014 оны Крымын хямрал юм. Уг мэдээг Засгийн газрын албаныхан бус, Оросын хамгийн олон үзэгчидтэй НТВ болон Lifenews телевиз мэдээлдэг. Кремлийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуурамч мэдээ, ташаа мэдээллийн давалгааг бий болгосныг 2014 онд өрнөсөн Украйны хямралаас харж болно.

Энэ бол үйл явдлын талаарх бодит мэдээллийг будлиулахыг оролдож буй хэрэг юм. Худал мэдээнээс хамгаалахын тулд чөлөөт сэтгүүлч эргэлзээтэй баримтыг шалгах, их хөдөлмөр шаардсан сорилттой тулгардаг. Баримтыг шалгах нь нийгмийн сонирхол боловч чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн нөөцөөрөө тухайн мэдээ, материал ямар учир худал болохыг тайлбарлахад анхаарах ёстой.


Жинхэнэ мэдээ боловсруулахад л цаг, эрч хүч зарцуулдаг. Жишээ дурьдахад, BBC телевизийн сурвалжлагч Оросын телевизийг “их буунд 10 настай охин өртөж амиа алдсан” тухай худал мэдээллийг цацсаныг дэлгэжээ. 

Хамгийн анх энэ мэдээллийг үзсэнээ санаж байна. Бараг л уйлах дөхсөн. Гэхдээ хуурамч мэдээг ил болгохын тулд сурвалжлагч, түүний багийнхан амь насаа эрсдэлд оруулан байж, цаг зав, нөөц боломжоо ашиглажээ.

Дахин өөр жишээ татья. Оросын хамгийн олон үзэгчтэй “Первый канал” суваг нь “Украйн цэргүүд хүүхэд хөнөөв” гэсэн нэвтрүүлгийг бэлтгэн явуулжээ. Харин чөлөөт сонин болох “Новая газета” тус мэдээллийг шалгаад ямар ч нотлох баримт олоогүй байна. “Новая газета” сонины сурвалжлагч мөн л өөрийн цаг, заваа зориулж, амь насаараа дэнчин тавин  байж аз туршсан дайны аюултай бүсэд очин хуурамч мэдээг няцаажээ.

“Новая газета” сонин нь улсын телевизүүдтэй харьцуулахад бяцхан төсөвтэй, бага тоогоор хэвлэгддэг сонин юм. Гэсэн ч тус сонин мэдээллүүд эцсийн дүндээ худал байсныг илчилсэн бөгөөд инээд хүрэм энэ түүх одоог хүртэл мэдээнүүдэд байсаар байгаа нь үнэн баримт, асуудлыг хамгийн ихээр будлиулж байгааг харуулж байна.

Магадгүй хуурамч мэдээнүүдийг няцаахыг оролдох, аль болох хурдан үгүйсгэх, эсвэл эдгээр мэдээллийг цацахаас сэргийлэх нь бодитой өөрчлөлт гэж хэлэх байх. Гэвч эдгээр арга нь сэтгүүлчийн тэдний цаг зав, эрч хүчийг бардаг.

Клувер нь CNN телевизийн Москва дахь салбарт ажиллаж байхдаа хяналттай улсын телевизийг маш ажигласан юм. Тэд найруулагчид мөнгө төлж, мэдээнүүдийг оруулах, тодорхой дүрсийг хасах ажлыг даалгадаг байна. Сэжиг бүхий мэдээ нэр төрийг гутаадаг. Гэвч сурвалжлагчаа илгээж тус мэдээг няцаахын тулд өндөр өртөг төлөх хэрэг гардаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь сэтгүүлчийн өдөр тутмын ажлаас өөр асуудал юм. Харамсалтай нь, буруу ташаа мэдээллийн манан задарч эхэлж байгаа нь ичгүүргүй, мухардмал байдлыг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Тэгвэл энэ бүх зүйлийг зөв болгох боломжгүй. Харин худал мэдээг ил гаргаснаар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар ч асуудал учрахгүй юм.

Гэхдээ бидний сонголт юу байх ёстой вэ?

Худал, хуурамч мэдээлэл давтахаас татгалзах хэрэгтэй. Чөлөөт мэдээллийн байгууллагуудын нэг сорилт бол ёс журамтайгаар баримтыг шалгах болон олон нийтийн сонирхлын төвд байдаг авилга, үндэсний аюулгүй байдал зэрэг сэдвийг мөрдөх нь чухал.

Энэ хоёр зүйлийг тэнцвэржүүлэх чухал юм. Хэрвээ тус мэдээллийн байгууллагад өөрсдийн ажилчдаа өргөжүүлэх, санхүүгээ тэлэх боломж байгаа бол үүнийгээ л  хийх хэрэгтэй. Хэрвээ баримт шалгахаас эхлээд төөрөгдөж эхэлбэл энэ нь асуудал.

Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд “хуурамч мэдээ”-ний эргэлтээс сэрэмжилж, анхааралтай ажиллах шаардлага гарч байна.

Эх сурвалж: ijnet.org

Орчуулсан: А.Хулангоо

Сэтгэгдлийг ачааллаж байна ...