ОУСХ дэлхийн сэтгүүлчдэд мэндчилгээ илгээлээ

ОУСХ 2016 он өндөрлөж буйтай холбогдуулан дэлхийн сэтгүүлчдэд мэндчилгээ илгээлээ. Уг мэндчилгээнд  "2016 он хэвлэлийн эрх чөлөө хэвлэл мэдээллийн үйлдвэрчний эвлэлийн хувьд их өгөөжтэй жил боллоо.

100 гаруй сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан явдлыг эсэргүүцэн, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох компанит ажил өрнүүлж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын тэгш байдал, ажиллах эрхийг баталгаажуулах, сэтгүүлчдийн аюулгүй байдал болон дижитал системийг эзэмших чадварыг хөгжүүлэн сайжруулахад идэвх санаачлагчтай ажиллаж дэвшил гаргалаа.

Хэвлэл мэдээллийг хянах явдал болон шүгэл үлээгчдийг хамгаалах үлбэгэр хамгаалалтын эсрэг дорвитой арга хэмжээ авч, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх хуулийн хамгаалалтыг сайжруулж чадсандаа талархаж дэлхий даяар сэтгүүлчид, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хамтын гэрээг сайжруулахад багагүй зүтгэл гаргасандаа баяртай байна. Мөн дэлхий нийтээр авилга хээл хахууль, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаанд оруулсан чанартай сэтгүүлзүйн хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.

2017 он бидэнд илүү ойр дотно ажиллах, ажиллах нөхцөл байдал улам сайжирсан, ёс зүйн өндөр шаардлага хангасан, хэвлэлийн эрх чөлөө улам илүү өргөжин тэлсэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөрөө бахархаж байна" гэжээ.

Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Сэтгэгдлийг ачааллаж байна ...