Сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж”-ийн нэрэмжит шагнал хүртэв

“Балдорж” сангаас долоо дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа 9 дүгээр сарын 16-нд боллоо.

Ёслолын үйл ажиллагааг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэлсэн юм. Нийт 280 гаруй бүтээл ирснээс “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү?” зэрэг нийтлэлээрээ ГРАН-ПРИ шагналыг хүртжээ. Тэрбээр "Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэж урссаар ОХУ-ын хил давжээ" сурвалжлагаараа 2013 оны Балдорж сангийн шилдэг шагналыг хүртэж байсан билээ.

Балдорж шагналын дэд байрыг “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Голомт сахих горьдлого”, “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь Судасны чимээ”, “Үл хүсэх үнэн”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар” нийтлэлээрээ эзэлсэн байна.

Шилдэг 10 сэтгүүлчээр:

1.    “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа- "Халамж хамгийн буруутай", "Бодь мөрийн зэрэг үнэгүйдэж Библи үнэд орох цагаар", "Адилхан Монгол"
2.    “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мөнхчимэг- "Төр томорч бизнес хумигдах жил", "Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв".
3.    “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн- "Төрийн төрүүлсэн хүүхдүүдийг адлахын учир", "Би нинжа болмооргүй байна".
4.     “Өнөөдөр” сонины сэтгүүлч О.Бат-Ундрах - "Улаан тарианы үе эргэн ирлээ" цуврал.
5.     “Ардчилал” сэтгүүлч Б.Цэдэвсүрэн - "Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй, "Хүүхэд бүтээдэг ээж".
6.    МҮОНТ –ийн сэтгүүлч А.Ариунбаатар - "Чулуу", "Аргал", "Банхар" телевизийн нэвтрүүлэг.
7.    “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Ерэнтэй -"Таны HGD DISK"-ийг уншаад байна", "Согтох бол өөрийгөө голохоо больдог үе".
8.    “Open door” сонин Б.Ганчимэг - "Луйвар", "Гүгээ" цуврал бүтээл.
9.    “Гэрэг” сэтгүүл Ж.Тэгшжаргал - "Хадаас".
10.    “Соёмбо” сонины сэтгүүлч Г.Баатарнум  - "Амьдын тамд унасан долоон жил", "731 дүгээр отряд хийгээд чөлөөлөх дайн"





 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...