”Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно

Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачлан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Сайтуудын холбоотой хамтран “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулганыг 10-р сарын 4-ны  Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.

Чуулганаар чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчны асуудал, хэвлэл мэдээллийн бизнесийн ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хэрхэн хангах, сэтгүүлчийн хөдөлмөрийн эрх зүйг орчныг яаж бүрдүүлэх гэх зэрэг Монголын сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын боломжит хувилбарыг хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн эзэмшигч, удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэх ажээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...