Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах вэ?

Ийм нэртэй хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр боллоо. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /ОУХА/ “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-ний тухай хуулийн төслийг
-    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ямар нөхцөлд хязгаарлах вэ?
-    Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг зарим нөхцөлд хязгаарлаж болох уу?
-    Редакцийн хараат бус байдлыг хуулиар хэрхэн хангах вэ?
гэсэн гурван асуудлын хүрээнд хэлэлцсэн юм. Энэхүү арга хэмжээнд Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, PhD М.Мөнхмандах, АНУ-ын ОУХА-ийн “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн тэргүүн Фернандо Бертоли, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа  нар оролцов. Хэлэлцүүлгийн үеэр “Глоб интэрнейшнл“ ТББ-ын хуульч  Б.Мөнхбүрэн “Хэвлэл мэдээлийн эрх чөлөөг хязгаарлах нөхцөл” хэмээх сонирхолтой илтгэл тавьж, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн юм. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-ний тухай хуулийн төслийн энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцож, хуулийн төслийн талаар тодорхой саналууд хэлэв. Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг удахгүй хүргэнэ.

Э.Од    

Сэтгэгдлийг ачааллаж байна ...