2019-07-22
Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны санаачлан хэрэгжүүлж, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн ойлголт, мэдлэг чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж, тодорхой амжилтад хүрсэн тус сэтгүүлийн редакц нь “Орон нутаг ба уул уурхай” мэдээллийн буланг The Mongolian Mining Journal сэтгүүл болон www.mongolianminingjournal.com сайтад гуравдугаар сарын 25-наас эхлэн ажиллуулж байгаа юм. Тус булан нь төсөлд хамрагдаж буй 21 аймгийн сэтгүүлчдийн орон нутгаас бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлийг нийтлэх, орон нутгийн уул уурхайн бодит мэдээллийг салбарын уншигчдад хүргэх мэдээллийн талбар байх юм.