Сэтгүүлчийн эрх

  • 2012-12-24 13:53
    Мэдээллийн эрх чөлөө (Свобода информации. Freedom of information). Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь үгийн эрх чөлөөний болон иргэд, тэдний нэгдлийн өөрсдийн үзэл бодлыг хуулиар зөвшөөрөгдсөн аргаар, хүртээмжтэй байдлаар илэрхийлэх эрхийн хөгжил, үр дагавар мөн.
  • 2012-10-01 11:37
    УИХ-ын ээлжит намрын чуулганаар өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь олны анхаарал татаж буй асуудал юм.
  • 2012-09-28 15:31
    “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланд ийнхүү дүгнэсэн байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан зарим нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөөр байна.
  • 2012-09-24 18:04
    Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон зорилго нэгт бусад 32 байгууллагаас БНХАУ-ын удирдагч Ху Жинтаод хандан захидал илгээлээ.
  • 2012-07-24 16:36
    УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр хорьжээ.
  • 2012-06-12 12:10
    Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ “Монголын үнэн” сонины 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 84(22077) дугаарт “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гарчигтай нийтлэл хэвлэгджээ.
  • 2012-06-12 12:10
    1991 оны тавдугаар сарын 3-ны өдөр хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганаас гаргасан Виндхукийн зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тунхагласан түүхтэй.
  • 2012-06-12 12:09
    Бүгд найрамдах намын /БНН/ дарга Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн сурвалжлагад саад учруулахыг завдсаныг Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэлэлцэж байна.
  • 2012-06-08 17:40
    Олон улсын сэтгүүлчдийн холбоо /IFJ/ мэдэгдэл гаргалаа. БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох ӨМӨЗО-ны зарим аймагт үүсээд буй эсэргүүцлийн жагсаал болон түүнтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг нууцлах, олон улсад задруулахгүй байх тухай БНХАУ-ын хоригийг IFJ буруушааж буйгаа мэдэгдсэн юм.
  • 2012-06-08 17:23
    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” байгууллага ”Эрх чөлөө арга” арга хэмжээг зохион байгуулна. Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 05 дугаар сарын 02-ны Даваа гаригийн 11.00-13.00 цагт уг арга хэмжээ болно.