2017-03-10
Улс орнуудын хөгжлийн ялгаанаас үл хамааран дэлхийн аль ч өнцөг буланд амьдарч, ажиллаж байгаа сэтгүүлчид бүгд эрх тэгш чадваржиж, мэргэших учиртай. Суралцах цаг хомс, санхүүгийн бэрхшээлээс гадна орон нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаан сэтгүүлчид өөрийгөө бүрэн хөгжүүлж чаддаггүй. Техник технологи хөгжсөн орчин цагт интернэтийн тусламжтайгаар сэтгүүлчид бие даан мэргэших, суралцах, мэргэжлээ дээшлүүлэх өргөн боломж нээгдээд буй.