Шинэ мэдээ

  • 2019-09-02 17:32
    Улаанбаатар-Иркутск-Ангар мөрөн-Байгаль нуур 2019,08.04
  • 2019-09-02 16:25
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
  • 2019-09-02 16:16
    Японы Осака хотноо болсон “Их хорь” орны төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтад томилолтоор ажиллаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн 21 аймгийн сэтгүүлчдийн сургалтад   “Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл” илтгэл тавьсныг тоймлон хүргэж байна. “Их хорь”: Дэлхийн эдийн засгийн өсөлтөд худалдаа, геополитикийн эрсдэлүүд эрчимжиж байна Дэлхийн 19 улс болон Европын холбоо багтах “Их хорь”-ийн уулзалтаар зөвхөн эдийн засаг, худалдаа бус дэлхий нийтийн хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцдэг. Хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, технологи зэрэг маш олон сэдвийг хамарна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд “Их хорь”-ийн орнууд тухайн салбаруудад баримтлах хөгжлийн бодлогоо тохиролцож, тодорхойлдог.
  • 2019-09-02 16:07
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • 2019-07-22 17:24
    Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны  санаачлан хэрэгжүүлж,  жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа  The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  ТББ  өнөөдөр  албан ёсоор эхэлж байна.  Сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн ойлголт, мэдлэг чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж,  тодорхой амжилтад хүрсэн тус сэтгүүлийн редакц нь “Орон нутаг ба уул уурхай” мэдээллийн буланг The Mongolian Mining Journal сэтгүүл болон www.mongolianminingjournal.com сайтад гуравдугаар сарын 25-наас эхлэн ажиллуулж байгаа юм. Тус булан нь төсөлд хамрагдаж буй 21 аймгийн сэтгүүлчдийн  орон нутгаас бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлийг нийтлэх,  орон нутгийн уул уурхайн бодит мэдээллийг салбарын уншигчдад хүргэх мэдээллийн талбар байх юм. 
  • 2019-07-22 17:18
    Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой. Тиймээс “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага орон нутгийн мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ мэдлэгт нэмэр тус болохыг илүүтэй чухалчилж ирэв.
  • 2019-07-16 15:51
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудын 2018 оны ээлжит сургалтыг  "Оюутолгой” ХХК болон МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн нийт 35 сэтгүүлчид хамрагдаж байна.
  • 2019-07-16 15:33
    Төслийн хүрээнд энэ онд нийт гурван удаагийн цуврал сургалт хийгдэх ба эхний сургалт тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймаг дахь Монгол Кувейтын байгаль хамгаалах төвд зохиогдлоо. The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 8 удаагийн цуврал сургалтад 21 аймгийн давхардсан тоогоор 100 гаруй сэтгүүлч хамрагдав. 
  • 2019-07-16 15:17
    “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт “Туушин зочид буудлын “Сүлд” танхимд эхэллээ. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 2015, 2016 онд амжилттай хэрэгжүүлж, 6 удаагийн  цуврал сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Сургалтад хоёр жилийн хугацаанд 16 аймгийн 80 сэтгүүлч хамрагджээ. 
  • 2019-07-16 14:31
    Монгол орны 21 аймгаас ирсэн сэтгүүлчид нийслэл хотын хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан өмнийн говийн уул уурхайн үйл ажиллагаатай танилцахаар аян замдаа гарлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хүрээгээ тэлж, 21 аймгийн сэтгүүлчид  сургалтад  хамрагдаж байгаа юм. 
  • 2019-07-16 13:57
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн  ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэй  хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан төслийн хаалтын нэгдсэн  уулзалт боллоо. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд өөр өөрийн онцлог, үе шаттай зургаан удаагийн цуврал сургалтыг 15 аймгийн 70 орчим сэтгүүлчийг хамруулан зохион байгуулжээ. Эдгээр  сургалтад идэвхтэй оролцсон 35 сэтгүүлч төгсгөлийн сургалт семинарт хамрагдсан юм.
  • 2019-07-16 12:09
    Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, олон улсын музейн өндөр стандарт, шийдэлтэй баригдсан Хархорум  музейн  хурлын танхимд орон нутгийн сэтгүүлчдийн ээлжит сургалт эхлэв.   2016.08.14-15  Өвөрхангай аймаг. Хархорин сум
  • 2019-07-16 12:05
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь  Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгууллаа.
  • 2019-07-16 11:28
    Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтын  хүрээг тэлж,  “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслөөр өргөтгөснийхөө Нэгдсэн уулзалтыг зохион байгуулж буй нь энэ. 
  • 2019-07-16 11:12
    Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Болормаа, GIZ-ын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимын доктор, дэд профессор Б.Наранбаатар, The Mongolian Mining Journal сэтгүүл хариуцсан орлогч эрхлэгч Н.Ариунтуяа болон сургалтын багш, сэтгүүлч Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ нар багтсан юм.
  • 2019-07-16 11:00
    The Mongolian Mining Journal  сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын  баг Баянхонгор аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн баруун бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Алс Баян-Өлгий, Ховдын цэнхэр хязгаар, өмнийн шаргал Говь-Алтай, өврийн сайхан Өвөрхангай, говь хангай хосолсон Баянхонгор 5 аймгаас 27 сэтгүүлч зорин иржээ.   2015.06.25.  Баянхонгор аймаг. Шаргалжуутын гол. “Өгөөж Булган” жуулчны бааз
  • 2019-07-15 18:02
    The Mongolian Mining Journal  сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын  баг Сэлэнгэ аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн Хойд бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уул уурхай, эдийн засгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэдэг сэтгүүлчдийг  улам олон болгох зорилгоо тэлсээр 2015 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” байгуулсан билээ.
  • 2019-07-15 17:55
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн бүх байгууллагын сэтгүүлчид оролцсон  “Уул уурхайн мэдээллийг түгээх арга зүй” сургалтыг 2010 онд зохион байгууллаа.   Орон нутгийн сэтгүүлчдэд эдийн засаг, уул уурхайн салбарын тухай ойлголт өгсөн анхны мэргэжих сургалтын ажил болсон гэдгээрээ Монголын хэвлэлийн түүхэнд үлдэх үйл явдал юм. 
  • 2019-07-15 17:20
    Тяньжин хотын онгоцны буудал, олон улсын галт тэрэгний буудалд өглөөний суудлаар ирсэн эдгээр төлөөлөгчид “China Mining Congress and Expo 2010” арга хэмжээнд оролцохоор хотын зүүн захад байрлах Tiajing Meijiang үзэсгэлэнгийн төв цогцолборын зүг яарч байлаа.  Тус хурлын үйл ажиллагааг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Э.Оджаргал, Р.Эрдэнэдэлгэр нар Тяньжин хотоос  сурвалжлан хүргэж байна.
  • 2019-07-15 16:39
    The Mongolian Mining Journal дэргэдээ телевизийн хөтөлбөр бэлтгэх баг шинээр байгуулж, 2011 оны гуравдугаар сард  студийн танхимаа тохижуулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш “Хөгжил” студийн 80 гаруй уран бүтээлийн нэвтрүүлэг төрж, телевизийн олон сувгаар үзэгч олонд хүрчээ.