Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан Н.ЗОЛЗАЯА:
“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цахим хэлэлцүүлэг болно
Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн, ёс зүйн шаардлага байдаг.
Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг дэмжиж Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүй” цахим сургалт, хэлэлцүүлгийг энэ оны есдүгээр сарын 03-ны өдөр, 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
Сургалтаар дараах сэдвүүдийг танилцуулна:
- Редакцын үйл ажиллагаан дахь жендэрийн тэгш байдал
- Хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдал
- Эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах
- Жендэрийн тэгш байдлыг хангах тал дээр “Хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх
- Жендэрт суурилсан хүчирхийллийг сурвалжлах нь
Уулзалтын холбоос: https://bit.ly/3gLUVtc
Meeting ID: 839 4933 9034
Passcode: 197058
Эх сурвалж: ХМЗ
Сэтгэгдэл байхгүй байна