Эрдэнэбаатар: Бусдыг дуурайх гэж зовох шаардлагагүй шүү

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан Н.ЗОЛЗАЯА:

Эрдэнэбаатар: Бусдыг дуурайх гэж зовох шаардлагагүй шүү

Дэлхий нийтээр залуусын хамгийн их ашиглаж буй аппликэйшнүүдийн нэг бол TikTok юм. Бид энэ удаа Монголын хамгийн их дагагчтай тик токчидын нэг болох Эрдэнэбаатар-тай ярилцлаа.

Сайн байна уу? Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Өөрийг тань хүмүүс “ТикТок” хийдгээр илүүтэй мэддэг. Та хамгийн анх хэзээ “ТикТок” хийж эхэлсэн бэ?

Сайн, сайн байна уу. Би 2016 онд “ТикТок”-ийг musically байхад нь ашиглаж эхэлсэн.

Яагаад “ТикТок” хийж эхлэх болсон талаараа дэлгэрэнгүй яривал?
 

Ер нь бичлэг хийх дуртай. Ганцаараа байхдаа бичлэгээ хийдэг. Гаднын хүмүүсийн бичлэгийг хараад илүүг хийчих юм шиг санагдаад хийж эхэлсэн. гэтэл миний бодсон шиг амар байгаагүй. Өөрийгөө ямар муу жүжиглэдэг мөн мэдрэмжгүй гэдгээ мэдэж авсан.

“ТикТок” хийж эхэлснээр амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
 

Үнэхээр хариулж мэдэхгүй юм. Гэхдээ гайгүй хүрээнд хүмүүст танигдсан болохоор гадуур явахаар зарим жоохон хүүхдүүд таньдаг. Өөрөөр бол жоохон нэмэлт орлого олох боломжтой болсон. Энд тэндээс рекламын санал орж ирдэг болсон.

“ТикТок”-оор мөнгө олох боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ Монголын нөхцөлд жоохон хэцүү. Лайв хийхээр хүмүүс “gift” өгдөг. Үүнийг нь мөнгөөр бодож авч болдог. Гэтэл Монголд лайв хийж байхад ямар хүн мөнгө өгөөд байж байхав дээ бараг тийм зүйл байдаггүй./Инээв/ Өөр боломж гэвэл бүр дэлхийд танигдахаар хэмжээний хандалт авбал “ТикТок”-оос цалинжуулдаг. Үүнийг дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна.

“Boomerang”-т байдаг шүү дээ. Анх гишүүн болсон түүхээсээ хуваалцвал?

Тэр үед Монголд “ТикТок” эд дэлгэрч байсан. Тэгээд “ТикТок” хийдэг болоод багагүй дагагчтай болсон хүмүүс уулзаад нийлэх шийдвэр гаргаад, төлөвлөөд “Boomerang” нэртэйгээр хамтарч байсан. Анх Эгшиг гэдэг хүн биднийг уулзуулж байсан. Одоогийн “TippyTop”-ийн артист.

“Boomerang” хэдэн гишүүнтэй вэ? Гишүүдээс хэнтэй нь илүү дотно вэ?

Нийт 15 гишүүнтэй. Идэвхтэй байдаг нь 11. Дотно гэвэл Жамиа гээд найзтайгаа дотно. Бид хоёр “Boomerang”-д орохоос өмнө санаа нийлээд хамт бичлэг  хийдэг байсан. Ерөнхийдөө эрчүүдтэйгээ санаа нийлдэг дээ.

Яг одоо “ТикТок” дээр хэдэн дагагчтай вэ? Хүмүүс Улаана гэдгээр нь мэддэг. Жинхэнэ нэр нь хэн бэ?

“ТикТок” дээр 230 мянган дагагчтай. Хүмүүс Улаана гэх нэрээр мэддэг ч жинхэнэ нэрийг маань Эрдэнэбаатар гэдэг.

Анх “ТикТок” хийх гэж буй хүүхэд залууст юу гэж зөвлөмөөр байна?

Өөрийнхөө сонирхлоороо хийгээрэй. Бусдыг дуурайх гэж зовох шаардлага байхгүй шүү. Эерэг, бусдаас илүү бичлэг хийх гэж оролдоорой. Онцгойрвол амжилтад хүрнэ шүү гэж хэлмээр байна.

Одоогоор өөр юу хийж байна? Цаашид хийхээр төлөвлөж буй зүйлсээсээ хуваалцвал?

“Ит програмист”-аар сурч байгаа. Сургуулиа төгсөөд ажиллана. Энгийн л байна байх. Одоогоор “ТикТок” дээр Монгол “Verified account” байхгүй бас дэлхийд танигдсан Монгол бичлэг байхгүй. Үүнийг л хийх гэж оролдоно доо.

Багадаа ямархуу хүүхэд байсан бэ? бага насныхаа тухай яривал?

Эхээс хоёулаа. Айлын бага. Багадаа маш чимээгүй даруухан хүүхэд байсан. Ер нь л нээх юм яриад байдаггүй хүүхэд байсан. Арван жилээ “Оюуны ундраа” буюу 96-р сургуулийг төгссөн. Их л ичимхий бүрэг байсан. Төгсөөд л гайгүй болсон. Яагаад тийм ичимхий бүрэг байснаа мэдэхгүй юм. Ганцаараа байх нь надад илүүтэй таатай байдаг байсан.

Арван жилийн дараах амьдралаа ямар байгаасай гэж төсөөлж байна?

Мэдээж эрүүл энх. Бичлэг болоод кино урлагийн салбарт ямар нэгэн зүйлээр тэргүүлсэн хүн байхыг хүсэж байна.
12. Урилгыг минь хүлээн аван ярилцсанд баярлалаа. Ирээдүйд зорьсон бүхэндээ хүрэх болтугай.

За намайг урьж ярилцсан чамд баярлалаа. Амжилт хүсье.

2021.08.31

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна