Хиймэл оюун ухаан редакторыг орлох уу?

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 2-р түвшний оюутан А.ТОГТОХТӨР:

Хиймэл оюун ухаан редакторыг орлох уу?

Канадын хамгийн том өдөр тутмын сонин болох The Globe and Mail нь сонины  редакц , тэргүүлэх чиглэл, нүүрний зохион байгуулалтыг  олохдоо хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ. 

Уг машиний нэрийг Софи гэх ба үзэгчид юуг үнэлэх, хэрхэн яаж мэдээлэлийг өрөх талаар чиглэл өгөх зорилготойгоор бүтээгджээ.  Сонины нийт ажилчдын 10 орчим хувийг инженэр, өгөгдөл судлаачид эзлэх болсон ба Софиг улам илүү боловсронгуй болгох, цаашлаад үзэгч, унишгчдийн зан байдлыг урьдчилан таамаглах чадварыг хөгжүүлэхэд  түлхүү анхаар ч ажилж байгаа талаар сонины ерөнхий редактор Давид Валмслэй тайлбарласан юм.

Энэхүү технологийн баг нь уншигчдын төлбөр төлөх хандлага, сонинг худалдан авсан цаг, байршил,  байнга зочилдог сэдвүүд зэрэг 20 орчим хэмжүүрийг тодорхойлжээ. Ингэхдээ Софи 10 минут тутамд гарчиг, нүүр хуудасны дизайны боломжит хувилбаруудыг энэхүү хэмжүүрүүдийн дагуу туршиж, редакцид хамгийн оновчтойг нь санал болгодог юм байна. 

Өгөгдөлд суурилсан олон үйлдлийг нэгэн зэрэг хийж чадна. 

Хүлээн авагчдын зан байдлыг судалсны дараа сонин дээрх зурхайн хэсгийг дээш нь 1инч хөдөлгөжээ. Хэдийгээр ялгүй мэт боловч энэ жижиг өөрчлөлт нь одоо сонинд сая сая доллар оруулж байгаа бөгөөд  энэ технологийн ачаар The Globe and Mail сонины эрэлт 10 хувиар өсөөд байна.   

Софигийн ачаар ямар мэдээг хэзээ нийтлэх талаар нарийн мэдээлэлтэй болсон нь сэтгүүлчдийн ажлын цагийг хөнгөвчилж, тодорхой болгож өгсөн байна. 

Уншигчид илүү их үзэл бодол орсон контент хүлээн авахыг хүсдэг болохыг Софи өгөгдлүүдийг боловсруулсаны эцэст баталгаажуулсан ба бямба гаригт хүмүүс ийм төрлийн мэдээ, нийтлэл унших магадлал хамгийн өндөр байдаг байна. Мөн уг сонин сайт амралтын өдрүүдэд ийм төрлийн  контент  нийтлэх үед  хандалт 50 орчим хувиар нэмэгдэж байгааг олж тогтоожээ.

Цаашлаад үзэгчдийн хэрэгцээг хангахаас гадна сэтгүүлч тус бүрийн нийтлэл, мэдээ, мэдээлэлд оноо өгдөг бөгөөд энэ нь уншигчдаа хадгалах, арилжааны үнэ цэнээ тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тус оноо нь нууц биш ба бүгд өөрсдийн болон хамт ажиллагсдын гүйцэтгэлийг харах боломжтой. Энэ нь ажлын бүтээмжийг ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлдэг хэмээн Валмслей өгүүлжээ. 

Хиймэл оюун ухаан редактороос илүүтэйгээр юуг, хэзээ, хаана нийтлэхийг мэдэж байгаа бол тэнд хүн илүүдэл болж эхэлсэн гэсэн үг үү?

Валмслей: “Мэдээж үгүй. Хиймэл оюун ухааны дүгнэлт ямар байхаас үл хамааран контентыг нийтлэх эсэхээ хүн өөрөө  л шийддэг. Нэг жишээ авч үзье: Канадын баруун эрэгт түймэр дэгдэж байх үед мэдээллийн байгууллага нүүлгэж шилжүүлэлтийн мэдээллийг үнэ төлбөргүй тавьж, тэнцвэртэй байдлыг хангах үүднээс нүүр хуудсан дээрх зарыг хасаж болно. Үзэгчид нийтийн ашиг сонирхлыг ямар ч төлбөрийн өмнө тавьдаг болохыг хараад тухайн байгууллагыг дэмжихийн тулд захилга хийнэ. Гэх мэт иймэрхүү тохиолдолд ямар ч алгоритмийн хийж чадахгүйг хүн хийх боломжтой байдаг.” гэжээ.

Тэрээр цааш “Сэтгүүлчдийн ажил өөрчлөгдөөгүй. Тэгэх ч боломжгүй” хэмээн journalism.co сайтад өгсөн яриагаа дуусгасан ба энэхүү хиймэл оюун ухаанаар ажилдаг хэрэгслийн бидэнд өгч буй хамгийн том бэлэг бол юунаас эхлэх, хаана зогсоох, хэзээ үргэлжлүүлэх талаар өгдөг зөвлөгөө юм хэмээн тодотгосон юм. 

2021.08.28

   
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна