ИМПРЕСС стандартын код шинчлэгдэж байна

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 2-р түвшний оюутан А.ТОГТОХТӨР:

ИМПРЕСС стандартын код шинчлэгдэж байна

Анх 2017 оноос Их Британид  уг кодыг хэрэгжүүлж эхэлсэн ба ялгаварлан гадуурхалт, хувийн нууц, амиа хорлолт, хулгай гэх мэт олон сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн ерөнхий хэм хэмжээг тогтоож байжээ .Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн хоорондын харилцаанд нилээдгүй өөрчлөлт гарсан гэж үзэн тус стандартын кодыг шинэчлэх ажлыг өнгөрсөн оны сүүлээс эхлүүлсэн юм.  

Импресс стандартын код нь олон нийтэд зориулагдан бий болсон  бөгөөд  үүгээрээ бусад салбарын кодуудаас ялгардаг. Мөн удирдах зөвлөл нь ямар нэг хэвлэл, мэдээллийн байгууллагаас  хараат бус байдгаараа  онцлогтой. Шинэчлэлийн хүрээнд 2020 оны 11 сараас 2021 оны 2-сарын хооронд  мэдээллийн хэрэгслүүд  хүртээмжтэй ажиллахын тулд ямар чиглэлээр илүү анхаарч ажиллах  ёстой талаар олон нийтээс нээлттэй асуулга явуулсан байна. Үүний үр дүнд хэвлэлээр ялгавалан гадуурхалт, ковид -19 өвчний талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх гэсэн хэд хэдэн асуудлуудыг хөнджээ.

Шинэ “импресс” кодын үндсэн зорилт нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдэээллээр хангахад чиглэсэн байх талаар Их Британи дахь удирдах зөвлөлөөс  мэдээллэсэн юм.

Тийнхүү Лидсийн их сургууль, Портсмутын их сургуультай хамтран энэ оны сүүлээр дахин олон нийтийн дунд санал асуулга явуулах замаар илүү нарийвлалтай мэдээлэл авах ба 2022 оны эхний улирал гэхэд шинэ кодоо гаргах төлөвлөгөөтэй байна. 

Лекси Кирконнелл-Каванагийн ярилцлагаас
“Бид кодоо анх боловсруулсан (2017) тухайн цаг үед  хэвлэл мэдээллийн хандлага, хувийн нууцлал ялангуяа нам хоорондын асуудал, үнэн зөв байдал маш ихээр хөндөгдөж байсан.” - Импрэсс-н зохицуулалтын албаны дарга Лекси Кирконнелл-Кавана.

Цар тахал нь мэдээллийн хэрэглээний өсөлтийг бий болгосон байж болох ч эсэргээрээ хуурамч мэдээлэл хэр хурдан дамжиж болохыг харууллаа. Мөн эх сурвалжын үнэн зөв, найдвартай байдал чухал асуудал болоод байна хэмээн Кирконнелл-Кавана нэмж хэлэв. 

Цааш ярихдаа тэрээр цар тахлаас өмнө байсан бүх мэдээлэл одоо байгаатай харьцуулахад эрс өөрчлөгдсөн ба бүх зүйл дахин шинээр эхэллээ хэмээн journalism.co сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.  

2021.08.25


 

 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна