Пулитцер төв нь дэлхий дахины сэтгүүл зүйг дэмждэг

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3 дугаар түвшний оюутан Э.МИШЭЭЛ:

Пулитцер төв нь дэлхий дахины сэтгүүл зүйг дэмждэг

Такома Вашингтон–Пулитцер төв нь чөлөөт сэтгүүлч, оюутнуудад тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх платформ, санхүүжилт олгодог ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэтийн шинэ эрин үед дэлхийн анхаарлын төвд ороогүй асуудлуудад анхаарлаа хандуулдаг. Эрхэм зорилго нь чанартай сэтгүүл зүй, боловсрол болон олон нийтэд хүрч ажиллах юм. 

Пулитцер төв

Пулитцер төв дэлхийн өнөөгийн хамгийн том хямралын талаар мэдээлэл авах орон гэр нь болж ажилладаг. Сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрээр аялж, нийтийн эрүүл мэндээс эхлээд цаг уурын өөрчлөлт хүртэлх бүх сэдвийг хөндсөн байдаг. Энэхүү төв нь гүн гүнзгий сурвалжилга хийхэд төвлөрсөн, нэр төр хараахан олж амжаагүй сэтгүүлчдийг мэдээллийн хэрэгсэл, үзэгчидтэй холбодог. Ашгийн бус байгууллагад хандив өгөх нь сэтгүүлчдэд энэ чиглэлээр очиж чухал сурвалжилга хийх боломжийг олгодог. Одоо жилд 200 орчим төслийг дэмжиж, томоохон мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хамтран ажиллагчидтай баримтат киноноос цахим ном хүртэлх сэтгүүл зүйн арга хэрэгслээр үзэж харуулдаг. 

St. Louis Post–Dispatch байгууллагын дарга асан Жон Сойер 2006 онд Пулитцер төвийг байгуулсан. Сойер хараат бус сэтгүүлчдэд давуу эрх олгохын зэрэгцээ тэдний дуу хоолойгоо илэрхийлэх байгууллага байгуулахыг зорьсон. Түүний Төвийг эхлүүлэх болсон хүсэл эрмэлзэл нь томоохон сүлжээ байгууллагуудын мэдээлж чадахгүй сэдвээр ч гэсэн эрэн сурвалжлах, ухамсартай сэтгүүл зүйг хамгаалахад хувь нэмрээ оруулах байсан.  

Түнш байгууллагууд ба Пултитцерийн төвийн зорилго

Пулитцер төв нь ойролцоогоор 2 сая долларын буцалтгүй тусламж үзүүлж, National Geographic, NPR, The Associated Press, The New York Times–тай сүүлийн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан. Тус төв нь Америкийн залуучуудад дэлхийн тулгамдсан асуудал, утга төгөлдөр сэтгүүл зүйг сургах үнэгүй хичээлийн төлөвлөгөө, гарын авлага, анги танхимын боломжуудаар хангадаг. Төв нь дунд болон ахлах ангийнхан, залуу үеийг урамшуулж, урам зориг өгөхийн тулд сэтгүүлчидтэй уулзуулдаг. 

Пулитцер төвийн Харилцаа холбооны захирал Жефф Баррус нь Борген төсөлд байгууллагын эрхэм зорилгыг тайлбарлахдаа: Пулитцер төв нь “сэтгүүл зүйг дэлхийн дахинд гаргахын тулд санхүүжүүлэгч нь болдог” мөн “арьс өнгөний тэгш бус байдал, дэлхийн ядуурал, эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт” гэх мэт “системийн хямралын талаар бага мэдээлсэн өгүүллийн талаар” мэдээлэх боломжийг олгохын тулд буцалтгүй тусламж олгодог. “Пулитцер төв сэтгүүлчид болон тэдний өгүүллүүдийг оюутнуудтай холбож өгдөг” гэжээ.

Баррус нэмж хэлэхдээ, Пулитцер төвийн сүүлийн үеийн төслүүд нь Science Magazine–тэй хамтран ажиллаж, КОВИД–19–ийн талаар тогтмол мэдээлж, Сан Франциско дахь цагаачлал, цар тахлын тухай цуврал сурвалжилгаар Сан Францискогийн орон нутгийн Mission Local мэдээллийн агентлагийг дэмжсэн байна. Пулитцер төв нь бас Абрахам Лустгартентай хамтран The New York Times сэтгүүлийн “Уур амьсгалын аварга шилжилт” сэдвээр хамтран ажилласан. Үүгээр цаашид “The New York Times 1619” төслийн боловсролын түншийн үүргийг гүйцэтгэх болжээ. 

Хөтөлбөр ба шагналууд

Пулитцер төвийн боловсролын хөтөлбөрүүд нь дэлхийн том, жижиг асуудлуудын талаар таньж мэдэх зорилготой К–12 оюутнуудыг дэмждэг. Төв нь оюутнуудыг дадлага хийх, санаа бодлоо загварт оруулах, хэлэлцүүлэг хийх, мэдлэг болон өгүүллийг түгээх ажилд оролцох зэрэг боломжийг олгодог. Төвийн гишүүд мэргэжлийн сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, өөрийн нийгэм дэх асуудлуудыг ил гаргаж болдог. 

Пулитцер төв нь National Press Foundation–ийн мэдээлснээр Эммигийн шагнал, Роберт Кеннедигийн нэрэмжит сэтгүүл зүйн шагнал, Investigative Reporters & Editors Gold Medal and an Asia Society/ Голдман Сакс сангийн шагналыг хүртжээ. Нэмж дурдахад үүсгэн байгуулагч Жон Сойер нь 9 дүгээр сарын 11 Ойрх Дорнодод ажилласан нь бичлэгээрээ гурван удаа гадаадын шилдэг сурвалжилга гэсэн National Press Club–ийн шагналыг хүртжээ.

Төвийн өнөөгийн нийтлэлүүд нь КОВИД–19–тэй холбоотой нийтийн эрүүл мэнд, нас баралтын түвшин, вакцинжуулалт, жендэрийн тэгш бус байдал зэрэг олон асуудлыг онцолжээ. Бараг бүх талбарт хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд чанартай сэтгүүл зүйн мэдээлэл нь олон нийтийг ирээдүйд бэлтгэж байна. Пулитцер төвийн ажил нь үүнийг амьдралд бодитой болгохын тулд бүх арга замаар сэтгүүлчдийг дэмждэг. Баррусын тайлбарласнаар сэтгүүлч болох түлхүүр бол илүү их анхаарал хандуулах сэдвийг сурвалжилж, дараа нь шинэ, сонирхолтой өнцгөөс буулгаж харуулах юм.  

Сурвалж: https://www.borgenmagazine.com/the-pulitzer-center/
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна