“Сэтгүүл зүй бол ариун ажил”- Афганистан сэтгүүлчид

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 2-р түвшний оюутан А.ТОГТОХТӨР:

“Сэтгүүл зүй бол ариун ажил”- Афганистан сэтгүүлчид

Афганистан дахь сэтгүүл зүйн хараат бус байдал, энд ажиллагсдын аюулгүй байдалыг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад доогуур эрэмбэлэгдэнэ. Сүүлийн 21 жилийн хугацаанд гадаад, дотоодын нийт 120 гаруй сэтгүүлч Афганистанд амь үрэгджээ.  Энд сэтгүүлчидийг хавчлага заналхийлэл, тодорхой бус ирээдүй хүлээж байдаг ч мэргэжлээсээ нүүр буруулахгүй ажилсаар байгаа сэтгүүлчид олон байна. 

“Сэтгүүлчийн мэргэжлийг сонгохдоо л  бүхий л саад бэрхшээл, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрчихсөн байсан”- Бушра Сэдик

Афганистан сэтгүүлч Al Jazeera – д өгсөн ярилцлагадаа : “Сүүлийн хэдэн жилд  бид маш олон сэтгүүлчидээ дэлбэрэлт, халдлагаар алдсан. Энэ бүх зүйл надад болон надтай адил мэргэжлээрээ өсөн дэмжих гэж яваа бусад сэлтгүүлчдэд хүндээр тусдаг ч бидний ихэнх нь сэтгүүлчийн мэргэжлийг анх сонгохдоо л  бүхий л саад бэрхшээл, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм л учраас  би үргэлжлүүлэн ажилласаар байх болно.” гэжээ. Мөн тэр цааш ярихдаа Афганистаныг дан ганц мөргөлдөөний талбар гэдгээр нь биш энэ улсын соёл, жинхэнэ дүр төрхийг сэтгүүл зүйгээр дамжуулан дэлхийд таниулж чадна гэж найддаг тухайгаа илэрхийлсэн юм.

Сэтгүүлч Бушра Сэдик, Афганистан, Кабул 

Хамгийн аюултай мэргэжил

Reporters Without Borders-ийн мэдээллэж буйгаар сүүлийн 20 жилд 85 афган сэтгүүлч ажил, мэргэжилийн холбоотойгоор амь үрэгджээ. 1996 онд Талибан тус улсыг хяналтандаа авсны дараа ихэнх телевиз, мэдээллийн сувгууд нэг шөнийн дотор алга болсон ба тухайн үед талибаны нөмөр дор л цөөн хэдэн шашны үзэл санааг сурталчилсан радио, сонин үйл ажиллагаа явуулж байв. 

2001 онд АНУ, НАТО Афганистанд довтолж Талибуудыг унагаснаас хойш сэтгүүл зүй дахин сэргэж эхэлсэн гэж үздэг ч саяхан Талибанууд төрийн эрх мэдлийг эргүүлэн авсан тул тус салбарын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй болоод байгаа юм. Афганистанд олон гэр бүлүүд хүүхдээ сэтгүүл зүйн мэргэжил эзэмшихийг дэмждэггүй. Шалтгаан нь мөн л адил аюул, заналалхийлэл, хавчлага.

Афнганистанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаггүй учираас хэвлэлийн мэдээллийн байгууллагаас хамаар ч харилцан адилгүй цалин олгодог байна. Тухайн сэтгүүлчийн ажлын туршлага, хэвлэл мэдээллийн байггуулагын олон улсын эсвэл орон нутгийн байхаас хамаар ч сард 200$-3000$-н цалин авдаг. 

Афганистанд төрийн мэдлийн нийт 12 сургууль сэтгүүл зүйн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг байна. Ахлах сургууль төгсөөд шалгалтаас авсан онооноос шалтгаалж хүссэн мэргэжилдээ орж чадахгүй байх, дараа дараагийн сонголтууд руу шилжэх нь элбэг. Түүнчлэн цөөнгүй оюутануудын хувьд сэтгүүл зүйн мэргэжил тэдний эхний сонголт биш байдаг харин дадлага, туршлагын үр дүнд энэ мэргэжлийг жинхэнэ утгаар нь үнэлж, эзэмшдэг хэмээн Кабулын их сургуулийн профессор Абдул Кахар Жабад өгүүлсэн юм.  

Тэгш бус байдал, хүчирхийлэл

“Эрэгтэй, эмэгтэй сэтгүүлчийн харьцаа ойролцоогоор 80/20.” – сэтгүүлч Салеха Соадат

Харьцангуй олон жилийн сэтгүүлчийн туршлагатай Салеха Соадат, Талибаны үед эмэгтэйчүүдэд ямар ч аюулгүй байдал байгаагүй ба үүний дараа ч хавчигдаж, бэлгийн дарамтанд өртсөөр байсан тухай өгүүлэхдээ одоо ч хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд ийг ёс суртахуунгүй гэж үздэг хэвээр байгаа талаар Al Jazeera – д өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

“Афганистан нь патриархаль буюу эцгийн эрхт ёстой бөгөөд сэтгүүл зүй нь  эмэгтэй хүний хувьд ичгүүртэй мэргэжил гэж тооцогдсоор ирсэн ба одоо ч хэвээр байна”  гэж тайлбарласан. Түүний хэлснээр энэ улсад эмэгтэй л бол аль ч том албан тушаалд боловсролын зэрэг, мэдлэг, чавдарыг нь үл хэрэгсэдэг байна.  

2021.08.19

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна