“Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг сошиал аян өрнүүлэх уралдаант хөтөлбөр”-ийн хугацаа сунгагдлаа

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4-р түвшний оюутан Б.ЦЭНГЭЛМАА:

“Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг сошиал аян өрнүүлэх уралдаант хөтөлбөр”-ийн хугацаа сунгагдлаа

Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг уралдаант хөтөлбөрт оролцохыг хүссэн сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийн хүсэлтийг үндэслэж  хөтөлбөрийн хугацааг сунгасан байна. Мөн удирдамжийг шинэчлэн гаргасан байна. 

Эх сурвалж: “Хэвлэлийн хүрээлэн”

ШИНЭЧЛЭГДСЭН УДИРДАМЖ

Зорилго: Жендэрийн тэгш бус байдал, уламжлалт болон соёлын үнэт зүйлс, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, жендэрийн мэдрэмжтэй мэдээллийн харилцаанд суралцахад дэмжлэг үзүүлэх 

Оролцогчид: Хөтөлбөрт Хэвлэлийн Хүрээлэнгээс зохион байгуулсан жендэрийн тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа зэрэг агуулгыг судалж, сургалтад оролцсон сэтгүүлч, сэтгүүл зүйн ангийн оюутан, иргэний нийгмийн төлөөлөл оролцох боломжтой. 

Хэрхэн оролцох:

Сургалтын оролцогчид сурсан мэдснээ ашиглан, жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулахад нөлөөлөхүйц сэтгүүл зүйн бүтээл болон сошиал медиад зориулсан контент бэлтгэж түгээнэ. 

- Уралдаанд оролцогчид бүтээлээ өөрсдийн ажиллаж буй мэдээллийн хэрэгслийн үндсэн суваг, пэйж хуудас болон хувийн аккаунтаараа түгээж болно. Ингэхдээ #jenderiinmedremj хаштагийг ашиглан нийгмийн сүлжээнд байршуулна.

- Нийгмийн сүлжээнд байршуулсан холбоосоо албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд, уралдаанд оролцогчийн мэдээлэл (Овог, нэр, ажил, сургууль, холбоо барих мэйл, утас)-ийн хамт pim@pressinst.org.mn хаягаар заасан хугацаанд ирүүлнэ.

- Уралдаанд албан ёсоор ирүүлсэн холбоосыг өөрийн пэйж хуудас болон “Жэндерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” пэйжид нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулсны дараа уралдааны шалгаруулалтыг явуулна.

Бүтээлийн хэлбэр: 
-    Сэтгүүл зүйн мэдээ, сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл, нэвтрүүлэг байж болно. /Ярилцлага хүлээн авахгүй/ 

-    Сошиал контент: Постер, эшлэл, видео, анимэйшин, меме, гэрэл зураг, гар зураг гэх мэт бүтээл байж болно.

Гол шалгуур: Бэлтгэж, түгээсэн бүтээлийн бүтээлч байдал, тоо, өнгө үзэмж, агуулга, олон хүнд хүрсэн байдал зэргийг харгалзан шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулна.

Шагналын сан: Нийт 3 сая төгрөг

Шалгаруулах байдал: Дараах номинациар шалгаруулах бөгөөд нийт бүтээлийн тоо, чанар, хүртээмж болон бүтээлч байдлыг харгалзан хэдэн байр шалгаруулахыг шүүгчид шийдвэрлэнэ. Ингэхдээ дараах 2 байрыг тусад нь шалгаруулна. Үүнд:

1. Шилдэг сэтгүүл зүйн бүтээл

2. Шилдэг сошиал контент

Бүтээл ирүүлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 10 

Уралдаанд ирсэн бүтээлийг нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 10-20 
Шалгаруулж, шагнал гардуулах: 2021 оны 10 дугаар сарын 20-30


Эх сурвалж: “Хэвлэлийн хүрээлэн” 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна