“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” нэгдсэн сургалт эхэллээ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт /02.11.2019/  Улаанбаатар хотноо эхэллээ.

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт /02.11.2019/  Улаанбаатар хотноо эхэллээ.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн 2019 оны сургалтыг “Оюутолгой” ХХК-тай хамтран, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэмжлэгтэй зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээнд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж буй.
Хагас өдөр үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний илтгэл “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага” сэдэвт сонсголыг “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хийсэн юм.

Хамгийн сүүлд Монголын уул уурхайн төр болон хувийн хэвшлийн компаниуд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн юм. Тэдгээр компанийн хувьд баримт бичигт зүгээр нэг гарын үсэг зураад өнгөрөхгүй, дор бүрнээ кодексийн хүрээнд тавигдах амлалтуудын биелэлтээр жил бүр үйл ажиллагаагаа тайлагнахаар болоод байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Дараагийн илтгэлийг “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “Уул уурхайн хариуцлага ба орон нутаг” сэдвээр танилцуулж байна.
Илтгэлдээ тэрбээр Монгол орны нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эвдэгдсэн болон нөхөн сэргээгдэлгүй орхигдсон талбайн мэдээллийг хуваалцлаа. Үүний зэрэгцээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас аль ч компани зайлсхийх ёсгүй ч энэ тал дээр хүлээлгэх хариуцлага, хяналт сул байдгийг онцоллоо.
Сэтгүүлчдийг эдийн засаг, уул уурхайн сэдэвт чадавхижуулах зорилготой “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш арван жилийн хугацаанд төвийн болон 21 аймгийн нийт 100 гаруй сэтгүүлчдийг хамруулсан эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сэтгүүл зүйн ур чадварыг нэмэгдүүлэх хосолмол сургалтуудыг цувралаар зохион байгуулахдаа хариуцлагатай уурхайн үйл ажиллагаатай бодитоор танилцах аяллыг дотоодод төдийгүй өндөр хөгжилтэй Австрали, Германы уурхайнуудад хийсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЭЛ (1)

Comment (1)

  • Явах анги  (202.170.70.74)
    2020-01-09 15:40
    hi