“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 21 аймгийн нэгдсэн сургалт 2018 он

 2018.05.28-29  Төв аймаг. Монгол-Кувейтын Байгаль хамгаалах төв


Төслийн хүрээнд энэ онд нийт гурван удаагийн цуврал сургалт хийгдэх ба эхний сургалт тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймаг дахь Монгол Кувейтын байгаль хамгаалах төвд зохиогдлоо.

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 8 удаагийн цуврал сургалтад 21 аймгийн давхардсан тоогоор 100 гаруй 
сэтгүүлч хамрагдав. 

Энэхүү төсөл 2018 онд “Оюутолгой” ХХК болон GIZ-ийн ЭТИС хөтөлбөр, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн дэмжлэгтэй  хэрэгжиж байна. Сургалтын эхний өдөр уул уурхай, эдийн засгийн сэдэвт чиглэсэн бол хоёр дахь өдөр сэтгүүл зүйн салбарын чиг хандлагын асуудалд төвлөрсөн юм. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна