“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн ТАНИЛЦАХ АЯЛАЛ 2017 он

Өмнөговь аймаг 
    Ханбогд      2017.06-28-29 
    Цогтцэций      2017.06.30
    Даланзадгад      2017.07.1-2   

Монгол орны 21 аймгаас ирсэн сэтгүүлчид нийслэл хотын хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан өмнийн говийн уул уурхайн үйл ажиллагаатай танилцахаар аян замдаа гарлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хүрээгээ тэлж, 21 аймгийн сэтгүүлчид  сургалтад  хамрагдаж байгаа юм.  2017 оны сургалтад 21 аймгийн 39 сэтгүүлч хамрагдсанаар Монгол улсын өнцөг булан бүрт хүрсэн сүлжээ бий болж байна.

21 аймгийн сэтгүүлчдийг өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцуулах аяллыг дэмжиж, уурхай, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах боломжийг олгосон “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Өмнөговь аймгийн нутгийн захиргааны байгууллага, Ханбогд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газарт сургалт зохион байгуулсан Хөгжлийн төлөө сэтгүүл зүй, The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакциас гүн талархал илэрхийлье.    


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна