“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн НЭГДСЭН СУРГАЛТ 2016 он

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь  Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгууллаа.

 2016.04.02 
Улаанбаатар хот. Хууль зүйн хүрээлэнгийн “Хуульчид” танхим

Амжилттай хэрэгжсэн төслийг үргэлжлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн эргэх холбоо, ур чадварыг дахин шат ахиулах зорилгоор 2016 оны “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл ажлаа эрчтэйгээр эхэллээ. Энэ удаад ЭТИС хөтөлбөр Германы туршлагатай, нэр хүндтэй сэтгүүлчийг урьсан юм.  2016 оны сургалтад өмнөх сургалтад хамрагдсан орон нутгийн хэвлэлийнхнээс 35 сэтгүүлч шигшигдэн оролцов. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна