“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн Нэгдсэн уулзалт 2015-11-10

Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтын  хүрээг тэлж, 
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслөөр өргөтгөснийхөө Нэгдсэн уулзалтыг зохион байгуулж буй нь энэ. 

 2015.11.10 Улаанбаатар хот. Blue Sky Tower

Сургалтад оролцсон нийт сэтгүүлчдийн дунд уралдаан зарлах, нийслэл хотноо нэгдсэн уулзалт хийх, гадаадын уул уурхайн сургуулиудын мэргэжлийн профессоруудыг урьж хичээл заалгах, танилцах аялал зохион байгуулах зэргээр уг төслөө далайцтай болгон өргөжүүлэх шаардлага гарсан юм. 

Нэгдсэн уулзалтын үдээс хойшхи арга хэмжээ “Блю Скай”-гийн “Даймонд” танхимд  Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн шагнал гардуулах Ёслолоор үргэлжиллээ. Германы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) -ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд Тэргүүн байрын шагналын эзнийг тодруулах хүндтэй үүргийг хүлээж, дугтуйг задлав. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна