Сэлэнгэ аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн Хойд бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 2015.05.26-27. Сэлэнгэ аймаг. Сүхбаатар хот

The Mongolian Mining Journal  сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын  баг Сэлэнгэ аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн Хойд бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уул уурхай, эдийн засгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэдэг сэтгүүлчдийг  улам олон болгох зорилгоо тэлсээр 2015 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” байгуулсан билээ.
Орон нутгийн иргэдэд уул уурхайн мөн чанарыг ойлгуулах, бодит мэдээллээр хангахын тулд орон нутгийн редакци, сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжих гэсэн бидний тэмүүллийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ЭТИС хөтөлбөр дэмжсэнээр 2015 оны тавдугаар сард төсөл эхэлсэн юм.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус сургалтад Орхон, Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул аймгийн  орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 20 сэтгүүлч хамрагдав.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна