China Mining -2010 эхэллээ

Тяньжин хотын онгоцны буудал, олон улсын галт тэрэгний буудалд өглөөний суудлаар ирсэн эдгээр төлөөлөгчид “China Mining Congress and Expo 2010” арга хэмжээнд оролцохоор хотын зүүн захад байрлах Tiajing Meijiang үзэсгэлэнгийн төв цогцолборын зүг яарч байлаа.  Тус хурлын үйл ажиллагааг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Э.Оджаргал, Р.Эрдэнэдэлгэр нар Тяньжин хотоос  сурвалжлан хүргэж байна. Энэхүү арга хэмжээнд  эрдэс баялаг, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа дэлхийн 40 гаруй орны 2600 орчим төлөөлөгч, зочид оролцож байна. Дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засгийн бүс болох БНХАУ-ын Тяньжин хотноо эхэлсэн “China Mining” хурал “Дэлхийн болон Хятадын уул уурхайн сэргэлтэд: Хамтын ажиллагаа, Хариуцлага, Хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна