Уул уурхай, эдийн засгийн сэтгүүлчдийн олон улсын сургалт Баку хотноо болно

Байгалийн баялгийн нөөцтэй, улсынх нь төсөв уул уурхайн орлогоос хамааралтай, улс дамнасан томоохон корпорациуд олборлох үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орнуудын эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахад сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургалт Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү сургалтыг Евроазийн мэдээллийн төвөөс зохион байгуулдаг. Монгол, Азербайжан, Казахстан, Украин, Киргиз, Тажикстан улсын сэтгүүлчдийн сургалтанд хамрагдах, тус улсад зорчих замын зардлыг зохион байгуулагч газраас бүрэн хариуцах юм. Сургалт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр 5-ны хооронд болно.

Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр бичдэг болоод эрдэс баялгийн зөв зохистой ашиглах талаар эрэн сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэх тус сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна