Сэтгүүл зүйн онлайн сургалтад хэрхэн хамрагдах боломжтой вэ?

Улс орнуудын хөгжлийн ялгаанаас үл хамааран дэлхийн аль ч өнцөг буланд амьдарч, ажиллаж байгаа сэтгүүлчид бүгд эрх тэгш чадваржиж, мэргэших учиртай. Суралцах цаг хомс, санхүүгийн бэрхшээлээс гадна орон нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаан сэтгүүлчид өөрийгөө бүрэн хөгжүүлж чаддаггүй. Техник технологи хөгжсөн орчин цагт интернэтийн тусламжтайгаар сэтгүүлчид бие даан мэргэших, суралцах, мэргэжлээ дээшлүүлэх өргөн боломж нээгдээд буй. Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшүүлэх олон улсын зарим онлайн сургалтуудыг сэтгүүлч Та бүхэндээ танилцуулж байна.

BBС-ийн академи. Тус академийн хувьд батламж /сертификат/ олгодоггүй ч http://www.bbc.co.uk/academy сайтаараа дамжуулан сэтгүүлчдийн ажил мэргэжлээ дээшлүүлэхэд зориулсан үнэтэй зөвлөгөө, мэдээлэл нийтэлдэг.

Coursera. Тодорхой төлбөртэйгээр сургалт явуулдаг. Гэхдээ үнэ төлбөргүй, зарим тохиолдолд төлбөрийн хөнгөлөлттэй сургалтууд ч бий. Сургалтуудын мэдээлэл, хичээлийг https://www.coursera.org/ сайтаар авах боломжтой.

-       Англи хэлний сургалт /АНУ-ын Пенсильваны Их сургууль/ Хоёрдугаар сарын 20
  https://www.coursera.org/learn/journalism

-       Мэдээллийг цуглуулж, мэдээллийг хэрхэн боловсруулах- Gathering and developing the news /Мичиганы Их сургууль/ Хоёрдугаар сарын 20
https://www.coursera.org/learn/gathering-the-news

-       Мэдээ гэж юу вэ?- What is news? /Мичиганы Их сургууль/ Хоёрдугаар сарын 20
https://www.coursera.org/learn/what-is-news

-       Мэдээг хэрхэн үр дүнтэй олон нийтэд хүргэх- Effectively delivering the news to your audience /Мичиганы Их сургууль/ Хоёрдугаар сарын 20
https://www.coursera.org/learn/deliver-the-news

-       Сэтгүүл зүй, ирээдүй болон чи-Journalism,the future and you /Мичиганы Их сургууль/ Хоёрдугаар сарын 27
https://www.coursera.org/learn/international-journalism

-       Transmedia: ертөнц, шинэ технологи, олон улсын үзэгч, сонсогч- Transmedia storytelling: Narrative worlds, emerging technologies and global audiences /Австралийн шинэ Өмнөд Уэльсийн Их сургууль/ Гуравдугаар сарын 6
https://www.coursera.org/learn/transmedia-storytelling

-       Making sense of the news: News literacy lessons for digital citizens /Нью Йоркийн Их сургууль, Хонгконгийн Их сургууль/ Гуравдугаар сарын 6
https://www.coursera.org/learn/news-literacy


EDX. Үнэ төлбөргүй сургалтууд явуулдаг бөгөөд тухайн сургалтын батламж /сертификат/ авах бол тодорхой төлбөртэй.
https://www.edx.org/

-       Нийгмийн өөрчлөлтийн төлөөх сэтгүүл зүй- Journalism for Social Change /Беркли дахь Калифорнийн Их сургууль/ Нэгдүгээр сарын 19    
https://www.edx.org/course/journalism-social-change-uc-berkeleyx


-       Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, олон улсын хэвлэл мэдээлэл-Investigative Journalism and Global Media /Колумбийн Их сургууль/ Хоёрдугаар сарын 8
https://www.edx.org/course/global-muckraking-investigative-columbiax

Пойнтерийн хүрээлэнгийн мэдээний сургууль. Пойнтерийн хүрээлэн нь дэлхийн бүхий л орнуудын сэтгүүлчдэд зориулан 300 гаруй сургалтыг явуулдаг. Сургалтын төлбөрийн хувьд үнэ төлбөргүй, хямд өртөгтэй гэж бий. тус хүрээлэнгийн Мэдээний сургуулийн вэбсайт нь 350 мянган тогтмол хэрэглэгчтэй.
https://www.newsu.org

Сэтгүүлчдэд зориулсан онлайн сургалтуудын талаар HackPack.press сайт дээр долоо хоног бүр шинэчлэн мэдээлдэг.

Бэлтгэсэн Э.Жаргал
   
     
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна