Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Монголын сэтгүүлчдийн ур чадвар, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Герман улсын сэтгүүлч Бернрд Освалд удирдлага дор “Цахим сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Сургалт энэ сарын 17-18-ний өдрүүдэд Германы GIZ хөтөлбөрийн сургалтын танхимд буюу Аж үйлдвэрийн яамны эсрэг талын байрны 1 давхарт бөгөөд өдрийн хоолтой. Сургалт англи хэл дээр орчуулгатай явагдана. Сэтгүүлчид нөүтбук, pad болон бусад зөөврийн төхөөрөмжтэй хичээлд оролцохыг анхаарна уу. Сэтгүүлчдийг 9662-2498 утсаар бүртгэж, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна