Сэтгүүлчдэд зориулсан “Цахим сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдана

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Монголын сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн бичилтийн ур чадвар, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 2 дахь удаагийн сургалтыг “Цахим сэтгүүл зүй” сэдвээр Герман Улсын сэтгүүлч Освалд удирдан явуулна. Энэхүү сургалт нь 3 хэсгээс бүрдэх юм.

1.  4 сарын 24- 26-нд Орон нутгийн болон үндэсний сэтгүүлчид /4 сарын 20-ны дотор бүртгүүлэх/

2.  4 сарын 28- 30-нд Үндэсний сэтгүүлчид /4 сарын 25-ны дотор бүртгүүлэх/

3.  5 сарын 2- 4-нд МУИС, Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүль зүйн ангийн  төгсөх курсын болон мастерийн ангийн оюутануудад /4 сарын 28-ны дотор бүртгүүлэх /

Сургалт англи хэл дээр орчуулгатай явагдаж сургалтын төгсгөлд амжилттай оролцсон оролцогчидод сертификат гардуулна. Сургалт төлбөргүй бөгөөд сургалтын үдийн хоол, цайны завсарлагыг зохион байгуулагч байгууллага хариуцах болно. Сургалт Германы GIZ хөтөлбөрийн сургалтын танхимд буюу Аж үйлдвэрийн яамны эсрэг талын байрны 1 давхарт явагдана.

Сэтгүүлч Та энэхүү сургалтанд хамрагдахыг хүсч байвал 1. энд 2. энд дарж хавсралтын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хэсгийг бөглөж, 4 асуултыг англи хэл дээр бөглөн, албан газрын дэмжлэгийн захиаг хавсарган дээр дурьдсан хугацаанд бүртгүүлнэ үү.




 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна