Сэтгүүлчдийг “Asia-Europe Digital Connectivity” сэдэвт семинарт урьж байна

ASEF буюу Ази-Европын сан нь АSЕМ-ийн орнуудын сэтгүүлчдийг “Asia-Europe Digital Connectivity” сэдэвт семинарт оролцохыг урьж байна. Энэхүү семинар нь ирэх 5 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Гуандун мужид зохион байгуулагдана.

Семинаараар сэтгүүлчид үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд дижитал холбоо нэвтэрсэн байдал болоод хэрхэн ажил мэргэжилдээ ашигладаг талаар өөрсдийн орны туршлагаас солилцох юм. Дижитал холбоо нь сэтгүүл зүйд ямар үүрэг оролцоотой болох талаар хэлэлцэх ажээ. Хэлэлцсэн асуудлуудаар семинарын төгсгөлд тайлан гаргах юм.

Үр дүнгийн тайланг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 11 дэх удаагийн АSЕМ-ийн чуулганы хүрээнд явагдах ASEF-ийн 8 дахь удаагийн Редакторуудын дугуй ширээний уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
“Asia-Europe Digital Connectivity” семинарт оролцох сэтгүүлчдийн бүртгэл  3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна