Сэтгүүлчдийг Германы “Deutsche Welle”-гийн сургалтанд урьж байна

Германы 1953 оноос түүхтэй “Deutsche Welle” академаас 18 сарын хугацаатай сэтгүүлчдэд зориулсан сургалтаа зарлажээ. Онолын болоод дадлагын хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтсан байна. Хөтөлбөрийн дагуу эхний 6 сарын хугацаанд онол, семинарын хичээл орох бол дараагийн 9 сард Бонн, Берлин болон Брюссель, Вашингтон, Москва дахь “Deutsche Welle”-гийн аль нэг редакцид дадлага хийх аж. Түүнчлэн, “Deutschlandradio” радио дээр 1 сарын хугацатай дадлага сургалтын хөтөлбөрт багтсан байна.

Энэхүү сургалтанд хамрагдах сэтгүүлчид 1590 еврогийн степенд авах бөгөөд сургалтын явцад степендийг 2 удаа нэмнэ. Сургалтанд хамрагдах сонирхолтой сэтгүүлч англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Элсэх өргөдлийг ирэх 2 дугаар сарын 29-нөөс өмнө хүлээн авах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сонирхуулахад, Германы олон улсын радио, телевизийн “Deutsche Welle” компани нь дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 3000 орчим ажилтантай. Мөн 30 гаруй хэл дээр мэдээллийн сайт ажилууллахаас гадна сэтгүүлчдийг мэргэшүүлэх академийг байгуулсан билээ.  

Э.Од   

     

 
 
       
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна