Ройтерс агентлаг сэтгүүлчдийн сургалтаа зарлажээ

Ройтерс  агентлаг нь сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутан болон дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлчдэд дэлхийн томоохон олон улсын мультимедиад мэдээ нийлүүлэх боломжийг олгож байна. Тодруулбал, бизнес, улс төр болон ерөнхий сэдвээр мэдээлэл бичих 10 хоногийн төлбөртэй ээлжит сургалтаа зарлажээ.

Энэхүү сургалтын явцад Нью-Йорк, Вашингтон дахь Ройтерс агентлагийн оффист дадлага хийлгэх ажээ. Мөн Мехико, Сан Пауло, Торонто зэрэг хотууд дахь агентлагийн бусад оффист ч дадлага хийх боломжийг судлаж байна. Энэхүү сургалт нь 2016 оны 6 дугаар сард эхлэх юм.

Сургалтанд хамрагдах сонирхолтой оюутан, сэтгүүлчид 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүртгүүлэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.



 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна