Германы Хэвлэлийн Зөвлөлийн Өргөдөл, Гомдол барагдуулах журам

Германы Хэвлэлийн Зөвлөлийн Өргөдөл, Гомдол барагдуулах журам

Бэлтгэсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн

            (2006 оны 12-р сарын 15-ны өдөр батлав, 2012 оны 12- сарын 14-ны байдлаар)

1.    Өргөдөл, гомдол гаргах эрх

1.1.    Хүн бүр тогтмол хэвлэл эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүл зүй-редакцийн агуулга хийдэг теле-хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн радио-телевиз бус сэтгүүл зүй-редакцийн агуулга түгээдэг бусад теле-хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа эсвэл тэдгээрийн нийтлэлийн талаар Германы Хэвлэлийн Зөвлөлд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Сэтгүүл зүй-редакцийн зорилгоор мэдээллийг нягталж байх явцад болон хэвлэлтэд хувь хүнтэй холбоотой мэдээлэл нь дата-мэдээллийг хамгаалах хамгаалалтаар хамгаалагдаж чадаагүй гэж үзсэн хэн болгон өргөдөл, гомдлыг гаргаж болно.
1.2.    Германы Хэвлэлийн Зөвлөл өөрийн зүгээс өргөдөл, гомдол барагдуулах процессыг эхлүүлж болно.

2.    Өргөдөл, гомдлын хэлбэр, агуулга

2.1.    Өргөдөл, гомдлыг бичгэн хэлбэрээр үйлдэх бөгөөд шуудангаар эсвэл майл-ээр холбогдох байгууллагад хүргүүлнэ. Гомдлын шалтгааныг тодорхойлж өгөх хэрэгтэй бөгөөд өргөдөл хэлбэртэй байж болно. Хэвлэмэл хэвлэлд гарсан материалын тухай өргөдөл, гомдол гаргаж байгаа бол тухайн нийтлэлийн хэвлэгдсэн огноо, цаг хугацаа харагдах эх хувь, эсвэл хуулбар, онлайн хэвлэлд гарсан материалын тухай өргөдөл, гомдол гаргаж байгаа бол тухайн нийтлэлийн screenshot эсвэл хуулбар заавал хавсрагдах ёстой. Буцах эзэн, хаяггүй эсвэл илт хуурамч өргөдөл, гомдлыг авч хэлэлцэхгүй.
2.2.    Германы Хэвлэлийн Зөвлөл тухайн болсон явдал нь эсвэл түүний тухай нийтлэл нь нэг жилээс илүү болсон үйл явдлын талаар уг нь бол өргөдөл, гомдол хүлээн авахгүй. Дата-мэдээлэл хамгаалахтай холбоотой асуудлаар өргөдөл гомдол гаргагчийн тухайн асуудлыг олж мэдсэн хугацаагаар огноог тооцно. ……
…………………………………………….
3.    Өргөдөл, гомдол барагдуулах хороодын хариуцах ажил

3.1.    Өргөдөл, гомдлыг - &5, &7.2-оос бусад тохиолдлуудад - Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо авч хэлэлцэнэ.
3.2.    Хувь хүний хувийн мэдээлэл хамгаалагдахтай холбоотой эрх зүйн асуудал зөрчигдсөн гэж үзэж байгаа өргөдөл, гомдлыг Редакцийн Дата-Мэдээлэл хамгаалах Өргөдөл, Гомдлын Хороо авч хэлэлцэнэ.
3.3.    Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооны 2 гишүүний шаардлагаар Германы Хэвлэлийн Зөвлөлийн хуралд ирсэн өргөдөл, гомдлыг оруулж болно.
3.4.    Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо тухайн орж ирсэн өргөдөл, гомдол нь өргөдөл, гомдол барагдуулах эрх зүйг зөрчиж байна гэж үзвэл тухайн өргөдөл, гомдлын зөрчлийг шийдвэрлүүлэхээр Германы Хэвлэлийн Зөвлөлийн хуралд өгнө.

4.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурлын хариуцах ажил

4.1.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурал нь зарчмын хувьд ач холбогдол бүхий бүхий л өргөдөл, гомдлыг хариуцна. Түүнээс гадна тухайн орж ирсэн өргөдөл, гомдол нь өргөдөл, гомдол барагдуулах эрх зүйг зөрчиж байгаа талаар эцсийн шийдвэрийг гаргадаг.
4.2.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурал нь түүнээс гадна тухайн Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооноос &3.3-ын дагуу ирүүлсэн бүхий л өргөдөл, гомдлыг хариуцна.
4.3.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурал нь аль ч өргөдөл, гомдолд эцсийн шийдвэрийг гаргахаар Өргөдөл, Гомдол барагдуулах Хороогоор оруулахгүйгээр өөрсдөө шийдвэрлэж болно.
4.4.    Германы Хэвлэлийн Зөвлөл өөрийн хурлаар шийдвэрлэх болсон бүхий л өргөдөл, гомдолд холбогдогсдод бичгээр энэхүү шийдвэрээ мэдэгдэх ёстой.
4.5.    Хэвлэлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлууд дээр Германы Хэвлэлийн Зөвлөлийн Өргөдөл, Гомдол барагдуулах журам мөн адил үйлчилнэ.

5.    Урьдчилсан шалгалт

5.1.    Урьдчилсан шалгалт заавал хийгдэнэ. Хэрвээ Германы Хэвлэлийн Зөвлөл тухайн өргөдөл, гомдлыг хариуцахгүй гэж үзвэл үүнийгээ тэд тухайн өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнд уг асуудлыг хариуцах газрыг зааж өгнө.
5.2.    Ойлгомжгүй эсвэл тодорхой шалтгаангүй өргөдөл, гомдлыг Германы Хэвлэлийн Зөвлөл буцаана.
5.3.    Өргөдөл, гомдол гаргагч нь татгалзсан хариуг явуулснаас хойш 2 долоо хоногийн дотор эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой. Түүний энэхүү эсэргүүцлийг Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо авч хэлэлцэн, шийдвэр гаргана. Тус хороо нэг бол тухайн татгалзсан хариуг &5.2-ын дагуу баталгаажуулна эсвэл &&6-гийн дагуу өргөдөл, гомдол барагдуулах процессыг эхлүүлэхийг шийдвэрлэнэ.

6.    Өргөдөл, гомдолд холбогдогчийг оролцуулах, зуучлал

6.1.    &5-ын дагуу хэлэлцэгдээгүй өргөдөл, гомдлуудтай холбоотой асуудлаар тухайн өргөдөл, гомдолд холбогдогчид тухайн өргөдөл, гомдлыг түүнд мэдэгдсэнээс хойш 3 долоо хоногийн дотор тайлбар өгөх тухай шаардлагыг явуулна.
6.2.    Хэвлэлийн Зөвлөл оролцогч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болно. Ийм төрлийн зуучлалын явцад өргөдөл, гомдлыг барагдуулах ажил болон баримтлах ёстой бүх хугацааг мөн зогсооно. Зуучлал амжилттай явагдсан тохиолдолд өргөдөл, гомдол барагдуулах үйл ажиллагааг дууссан гэж үзнэ. Оролцогч талууд саналаа нэгтэх шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд өргөдөл, гомдол барагдуулах ажлыг үргэлжлүүлнэ.
6.3.    Өргөдөл, гомдлын холбогдогчид өгөгдсөн хугацааны дотор &6.1-д заасны дагуу хэвлэлийн ёс зүйн кодыг зөрчсөн явдал байгаа эсэх, холбогдогч үүнийг өөрөө &6.4-т заасны дагуу алдаагаа зассан эсвэл засах эсэх талаараа өөрөө өөрийгөө шалгах боломж байгааг мэдэгддэг.
6.4.    Алдаагаа зассан гэж үзэгдэх ажлуудад тухайн өргөдөл, гомдолд холбогдогчийн мэргэжлийн ёс зүйг хамгаалсан ингэснээрээ хэвлэлийн нэр хүндээ дахин олж авах арга хэмжээнүүдийг ойлгоно. Энэ нь хэрвээ тухайн болсон явдлын талаарх дахин гарах мэдээлэл нь тухайн асуудалд өртөгчийн сонирхлыг зөрчихгүй гэсэн тохиолдолд нийтэд нээлттэй хэлбэрээр явагдана. Редакцийн дата-мэдээллийг зөрчсөн асуудал дээр /&1.1-ийн 2-р өгүүлбэр/ өргөдөл, гомдол гаргагч холбогдогчийн алдаагаа зассан үйлдлийг хангалттай хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой.
6.5.    &6.1-д заасан хугацаа дууссаны дараа Германы Хэвлэлийн Зөвлөл холбогдогч хэвлэлийн ёс зүйн код зөрчсөн алдаагаа өөрөө зассан уу гэдгийг шалгадаг. Хэрвээ ийм ажил хийгдээгүй бол эсвэл өргөдөл, гомдол гаргагч нь редакцийн дата-мэдээллийн нууцыг зөрчсөн алдаагаа зассаныг хангалттай хэмээн хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэхүү Өргөдөл, Гомдол барагдуулах журмын дагуу өргөдөл, гомдол барагдуулах үйл явцыг цааш нь үргэлжлүүлэн явуулна.

7.          Даргын шийдвэр

7.1.    Өргөдөл, гомдол барагдуулах Хорооны дарга хорооны хурлын бэлтгэл ажлыг хангана, жишээлбэл уг гомдлыг барагдуулахад шаардлагатай байгаа тайлбаруудыг эцэслэн оролцогч талуудаас авах гэх мэт. Оролцогчдоос ирсэн тайлбар болон бусад мэдээллүүдийг хэрвээ эдгээр нь шийдвэр гаргахад нөлөөлөхгүй бол мэдэгдэх ёстой.
7.2.    Өргөдөл, гомдол барагдуулах Хорооны дарга мөн бүртгэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа өргөдөл гомдлуудыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд:
7.2.1.    шалтгаан, нотолгоогүй хэмээн буцаах эсвэл
7.2.2.    шалтгаантай хэмээн үзэж, арга хэмжээ авахаас татгалзах
7.2.3.    шалтгаантай хэмээн үзэж, &12.5-д заасны дагуу мэдэгдэл өгч болно.
Өөрийн шийдвэр гаргасан үндсэн бүх шалтгаануудаа Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооны дарга хороондоо мэдэгдэх ёстой.
7.3.    Тухайн асуудалд оролцогчдод даргын шийдвэрийг явуулснаас хойш 2 долоо хоногийн дотор эсэргүүцлээ илэрхийлэх боломж бий. Ийм тохиолдолд уг асуудлыг Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо шийдвэрлэнэ.

8.    Зөвлөлдөх хурлыг бэлтгэх

8.1.    Тухайн асуудлыг хариуцагч Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооны гишүүд, тэдний орлогчид, бусад хороодын дарга нар мөн дэмжигч тус бүр нэг төлөөлөгчийг зөвлөлдөх хуралд урина. Хэвлэлийн Зөвлөлийн Хурлын бусад гишүүд тухайн Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооныхоо хуралд урьдчилан мэдэгдсэний дараа оролцож болно. Бүх оролцогчдод тухайн өргөдөл, гомдлын асуудлын нэгдсэн материалыг өгнө. Төв оффисийн ажилчид энэхүү хуралд сууж болно.
8.2.    Түүнээс гадна уг асуудалд оролцогчдыг /өргөдөл, гомдол гаргагч, холбогдогч тал/ болон гэрчийн этгээдүүдийг урьж болно.
8.3.    Бүх урилгыг бичгэн хэлбэрээр явуулна. Урилганд хурал болох газар, эхлэх цаг, хугацааг заана. Хурал болохоос дор хаяхад 4 долоо хоногийн өмнө хурлын урилгыг тараана. Уригдагсад хурал эхлэхээс дор хаяхад 2 долоо хоногийн өмнө хуралд оролцох эсэхээ мэдэгдэнэ.
8.4.    Зөвлөлдөх хурлын бүхий л тохиолдлуудад хуралд оролцогсод дараах мэдээллүүдийг багтаасан мэдээлэл авна:
8.4.1.    Хурал болон газар болон эхлэх цаг, хугацаа
8.4.2.    Оролцогсдын нэр
8.4.3.    Оролцогч болгоныг сонирхлын зөрчил гарч магадгүйн улмаас хуралд оролцуулахгүй байж болох тухай мэдэгдэл
8.4.4.    Уригдсан оролцогч ирэхгүй байсан тохиолдолд ч шийдвэр гарч болох тухай мэдэгдэл
8.4.5.    &6.1-д заасны дагуу тухайн өргөдөл, гомдолд тайлбараа хийгээгүй тохиолдолд ч шийдвэр гарч болох тухай мэдэгдэл
8.4.6.    Уригдсан гэрчийн этгээдүүдийн нэр

9.    Сонирхлын зөрчил

9.1.    Хуралд оролцогч хувь хүмүүсээс &8-д заасны дагуу өргөдөл, гомдол гаргагч болон холбогдогч талууд сонирхлын зөрчлийн улмаас татгалзаж болно эсвэл хуралд оролцогч хэрвээ түүний сонирхлын зөрчилгүй гэсэн байдалд ямар нэгэн сэжиг байгаа тохиолдолд өөрөө өөрийгөө сонирхлын зөрчилтэй хэмээн үзэн татгалзаж болно.
9.2.    Татгалзах өргөдлөө тухайн асуудлыг хэлэлцэх Өргөдөл, Гомдол барагдуулах Хороонд цаг алдалгүйгээр шалтгааны хамт өгнө.
9.3.    Татгалзах өргөдөлд тухайн асуудлыг хэлэлцэх Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо тухайн гишүүнийг оролцуулахүйгээр шийдвэр гаргана. Татгалзах өргөдөл өгсөн тохиолдол болгон дээр тус бүр дээр нь шийдвэр гаргана. Энэхүү шийдвэр эцсийнх.
9.4.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүдийг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ, хэрвээ шалгуулахаар орж ирсэн өргөдөл, гомдлын агуулга нь өөрийнх нь, өөрийнх нь хэвлэлийн газар эсвэл өөрийнх нь редакцийн эсрэг хандсан байгаа бол.
9.5.    &9.1-9.4-д заасны дагуу сонирхлын зөрчилтэй байгаа хуралд оролцогчид тухайн асуудалд зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах бүхий л ажиллагаанд оролцохгүй.

10.    Зөвлөлдөх хурал

10.1.    Дарга энэхүү хаалттай хурлыг удирдана. Өргөдөл, Гомдол барагдуулах Хорооны гишүүд саналын эрхтэй, тэдгээр нь өөрсдөө байхгүй тохиолдолд тэдний орлогчид.
10.2.    Хурлын талаар уг хурлын чухал асуудлуудыг тэмдэглэсэн протокол бичигдэх ёстой. Оролцогчдын өргөдөл болон хэвлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрүүдийг яг үгээр нь тэмдэглэж авах хэрэгтэй эс бөгөөс протоколд хавсралтаар оруулна.
10.3.    Хэвлэлийн Зөвлөлийн хурлын гишүүн болгон зарим хэлж буй үгнүүдээ тэр чигээр нь протоколд бичигдэхийг шаардаж болно.
      
11.    Зөвтгөх /тодорхой болгох/,

Зөвтгөх /тодорхой болгох/боломжтой бол оролцогч талуудыг эвлэрүүлэхэд хүргэх тус дэм, мэдээлэл, зөвлөгөө тухайн гомдлыг барагдуулах ажлын аль ч үе шатанд боломжтой.

12.    Шийдвэр

12.1.    Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо оролцогч талуудын өргөдлөөс ангид байна. Өргөдөл, гомдол гаргагч өөрийн гомдлоо буцааж татан авсан тохиодолд ч хороо хэвлэлийн ёс зүйн шалтгааны улмаас тухайн гомдлыг хэлэлцэж болно. Шийдвэр гаргахад онцгой нөлөөлсөн асуудлуудыг оролцогчдод аль болох эрт мэдэгдэх ёстой. Ингэснээр тэдэнд тэрхүү онцгой нөлөөлсөн асуудлууд дээр дахин тайлбар хийх боломжыг олгоно.
12.2.    Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо ирүүлсэн материалууд, өөрсдийн олсон мэдээлэл, гэрчийн мэдүүлүүдтэй танилцаж, өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлт хийнэ.
12.3.    Орж ирсэн өргөдөл, гомдлыг шаардлага хангахгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй байх эсвэл нотолгоо байхгүй хэмээн буцааж болно.
12.4.    Тухайн асуудлыг тайлбарлах боломжгүй бол өргөдөл, гомдол барагдуулах процессыг зогсооно.
12.5.    Орж ирсэн өргөдөл, гомдлыг шалтгаантай хэмээн үзвэл энэ асуудал дээр
12.5.1.    Мэдэгдэл өгөх шийдвэр
12.5.2.    Зөв биш хэмээн үзэх шийдвэр
12.5.3.    Дургүйцлээ илэрхийлэх шийдвэр
арга хэмжээнүүдийг авч болно. Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо тухайн өргөдөл, гомдол шалтгаантай байсан ч гэсэн зарим нэгэн тохиолдлууд дээр арга хэмжээ авахгүй өнгөрөөх эрхтэй.
12.6.    Орж ирсэн өргөдөл, гомдлыг дараахь тохиолдлуудад хэрэгсэхгүй:
12.6.1.    Хэрвээ хорооноос гарах шийдвэрээс болж тухайн асуудал дээр явагдаж байгаа хэргийг илрүүлэх болон шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах тодорхой шалтгаанууд болно хэмээн үзэж байгаа бол
12.6.2.    Хэрвээ сонирхлын зөрчлийг дэнсэлж үзэх асуудал үүсч байгаа бол: Оролцогчдын аль нэг талын сонирхолд нөлөөлөх боломж нь Хэвлэлийн Зөвлөлийн шийдвэр гаргах явцаас илүү байвал
12.6.3.    Хэрвээ хэвлэлийн ёс зүйн үндсэн асуудлыг хөндсөн асуудал үүсэхгүй бол
12.7.    Хорооноос үүний дараа шийдвэрийг бичгэн хэлбэрээр үйлдэх хэрэгтэй бөгөөд шийдвэр гаргахад хүргэсэн шалтгаануудыг тайлбарлаж, хурлын дарга гарын үсэг зураад энэхүү хурал дууссанаас 3 долоо хоногийн дотор мэдээллийг тараах ёстой.
12.8.    Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ байгууллагууд &15-ын дагуу олон нийтэд хэвлэн нийтлэх ёстой дургүйцэл илэрхийлсэн шийдвэрийг өөрсдийн эвсэл, холбоодын хэвлэлүүд дээр хэвлэх үүрэгтэй.

13.    Шийдвэр гаргах үндэслэлүүд

Зөв биш хэмээн үзэх шийдвэр үү эсвэл дургүйцлээ илэрхийлэх шийдвэр үү, эсвэл зөвхөн мэдэгдэл өгөх шийдвэр гаргах уу гэдгийг шийдэхэд тухайн алдааны хүнд хөнгөн байдал, тухайн хэвлэлтээс болоод өргөдөл, гомдол гаргагчид ямар үр дагавар үүссэн болон холбогдогч тэрхүү үр дагаврыг бууруулах талаар ямар алхмуудыг хийсэн эсвэл ийм алдааг дахин давтахаас сэргийлах талаар юу хийсэн зэргийг харгалзаж үздэг. Германы Хэвлэлийн Зөвлөлийн

………………………………………………….
14.    Нууцын тухай

Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүд, дэмжигч Хэвлэлийн Зөвлөл дахь төлөөлөгчид, Германы Хэвлэлийн Зөвлөлийн ажилтан албан хаагчид байгууллагын нууцыг чандлан хадгална, хурал болон бусад бичиг баримтын нууцыг хадгална. Шийдвэр гарахаас өмнө тэд тухайн асуудлын талаар шийдвэр гаргах явцын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс аливаа  нэгэн шийдвэр гарсан нь мэдэгдэх хэлбэрээр мэдээлэл өгч болохгүй.

15.    Дургүйцэл илэрхийлсэн шийдвэрийг хэвлэх үүрэг

Хэвлэлийн Ёс Зүйн Кодын 16-д тухайн асуудалд холбогдсон хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл теле-мэдээллийн хэрэгслүүд дургүйцэл илэрхийлсэн шийдвэрийг тохирсон арга хэлбэрээр хэвлэх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо энэхүү үүргийг биелүүлэхгүй байж болно, хэрвээ тухайн асуудалд холбогдогчийг хамгаалах асуудал шаардлагатай болбол

16.    Хэргийг дахин авч хэлэлцэх

Хэвлэлийн Зөвлөлийн Хамтарсан Хурлаас гаргасан шийдвэр дээр /Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо, Редакцийн дата-мэдээллийг хамгаалах Өргөдөл, Гомдол барагдуулах Хороо, Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурал/ хэргийг дахин авч хэлэлцэх асуудал үүсгэж болно. Гаргасан шийдвэрийг дахин авч хэлэлцэх явдал зөвхөн хэрвээ өргөдөл гаргагч эсвэл тухайн асуудалд холбогдогч дахин хэлэлцэхийг шаардаж өргөдөл гаргасан тохиолдолд эсвэл Хамтарсан Хурал үүнийг тогтоосон бол эсвэл
16.1.    Дангаараа буюу эсвэл өмнө нь шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлсөн шалтгаанд нь шинэ нөхцөл байдал үүссэн ингэснээр өмнөх шийдвэрээс зарчмын хувьд өөр шийдвэр гаргахад нөлөөлөх асуудал үүсэхэд
16.2.    Германы Хэвлэлийн Зөвлөлөөс шийдвэр гаргахад онц шаардлагатай зарим асуудлууд цаг хугацаандаа амжиж ирээгүй эсвэл түүнийг харгалзаж үзэж амжаагүй бол

17.    Үйл ажиллагааны зарчим


Байгууллагын дотоод үйл ажиллагаа Үйл Ажиллагаа Явуулах Үндсэн Зарчмын дагуу явагдана.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна