Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн албан тоот

Монголын Хэвлэлийн зөвлөлийг байгуулж, Ёсзүйн зарчмаа хэрэгжүүлэхийг нийтхэввлэлийн Редакциудаас шаардах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Сэтгүүлзүйн салбарын дийлэнх Редацки олон жилийн турш ёсзүйн зарчмаа сахин ажиллаж ирсэн байдаг. Харин цөөн Редакцийн явуулж буй шантаажны арга барил нь Монголын үе үеийн шударга сэтгүүлчдийн үнэт хөдөлмөрийг баллан харлуулж байна.

Тиймээс Монголын Хэвлэлийн анхны Зөвлөлийг яаралтай байгуулах, тэр нь улс төр, бизнесийн байгууллагуудаас хараат бусааражиллах, Ёсзүйн зарчмыг сахиулан төлөвшүүлэх нь нэн чухал юм.Хэвлэлийн зөвлөл байгуулах Санаачлагчдын Клуб 2014 оны нэгдүгээр сард Хэвлэлийн хүрээлэн дээр байгуулагдсан. Хэдий хагас жилийн хугацаанд уг Клуб үйл ажиллагаагаа явуулж буй боловч өргөн олон сэтгүүлчдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа юм. Тиймээс нийт сэтгүүлчдийн төлөөллийн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Гүйцэтгэх хороонд Клубын зүгээс хандан өнгөрсөн хагас жилд боловсруулсан Ёсзүйн дүрмийн шинэчилсэн төслийг танилцуулаад байна.

Цаашид Хэвлэлийн зөвлөл байгуулах ажилд Сэтгүүлчдийн Эвлэлийн дэмжлэг туйлаас чухал байгааг Клуб тэмдэглэсэн бөгөөд Клубын саналын хариуд МСЭ дараах албан тоотыг ирүүлжээ. Уг албан тоотод МСЭ нь Хэвлэлийн зөвлөл байгуулах болон Ёсзүйн дүрэм шинэчлэхийг дэмжих ба ингэхийн тулд нийт сэтгүүлчдээр хэлэлцүүлэх шаардлагатайг дурджээ. МСЭ-ийн албан тооттой бүрэн эхээр нь танилцана уу.МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажилладаг, гишүүд нь өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан болон тэд Клубын боловсруулсан Ёсзүйндүрэмтэй бүгдээрээ танилцсан эсэх, тус бүрдээ ямар байр суурь илэрхийлснийгуг албан тоотоос хараахан мэдэх боломжгүй юм. Монголын нийт сэтгүүлчдийг төлөөлдөг уг байгууллагын удирдах дээд байгууллага болох

Гүйцэтгэх хорооны гишүүдийн байр суурийг сонсох нь сэтгүүлзүйн салбарынханд тун чухал байгааг дурдъя. Сэтгүүлзүйн нэр хүнд олон нийтийн дунд илэрхий унаад байгаа ийм үед МСЭ-ийн Гүйцэтгэх хороонд сонгогдсон гэх хүмүүс өөрсдийн хариуцлагаа илүүтэй ухамсарлах ёстой юм.
    
 


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна