Монголын Сэтгүүлчдийн Ёс зүйн зарчим (шинэчилсэн хувилбар)

Мedia Council Club
Mонголд хэвлэл мэдээллийн Зөвлөл байгуулах санаачилгын бүлэг
Монголын Сэтгүүлчдийн Ёс зүйн зарчим (шинэчилсэн хувилбар)


Одоо байгаа хувилбар

Шинэчилсэн найруулга

Санал болгож буй удирдамж/тайлбар

1.Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.

1. Нягт нямбай ажиллаж, олон түмэнд ямагт үнэн бодит мэдээллийг хүргэнэ. Мэдээллийг байнга нягтлан судалж баталгаажуулах  нь сэтгүүлч хүний үүрэг хариуцлагатай  салшгүй холбоотой.

 

1.1  Мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2  Боломжтой бүхий л үед эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ.

1.3  Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг

нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах,

мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.4  Гэрэл зураг болон видео дүрсний тодрол, ялгарлыг

сайжруулахыг эс тооцвол техникийн аргаар өөрчлөх замаар дүрсний агуулгыг гажуудуулахаас цээрлэнэ. Архивын дүрс, эвлүүлэг зэргийг таних тэмдэгээр ялгана.

1.5  Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж,

мэдээнд үзэл бодол оруулахыг  цээрлэнэ.

1.6  Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

1.7  Хэвлэлийн мэдээг редакцийн өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцийн агуулгаас ялгаж тэмдэглэнэ.

1.8  Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох нь шударга сэтгүүлзүйн зарчим мөн.

2.Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/

 

2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахыг цээрлэнэ.

2.1 Сэтгүүлч хүн өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах

нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн

олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр

аргаар олж авах боломжгүй мэдээллийг нууц аргаар

авч болно.

2.2 Олон нийтийн ашиг сонирхлыг “олон нийтэд

сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.

2.3  Мэдээлэл олж авах шударга бус арга гэдэгт өөрийн

болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй

байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны

онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон

тагнаж чагнахыг хамаатуулна.

2.4 Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах

тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй

хүмүүсийн асран хамгаалагчдын зөвшөөрлийг заавал

авна. (Олон нийтийн мэдэх эрхэд хамаарах

тохиолдлоос бусад үед)

2.5 Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал

 бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа

мэдрэмжтэй хандана. Эдгээрт  юун түрүүнд оюун

санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах

чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсон болон

хүүхэд, өсвөр үеийнхэн хамаарна.

2.6  Насанд хүрээгүй хүнээс зөвхөн халамжлан

       хариуцагчийнх нь зөвшөөрөлтэйгээр мэдээлэл авч

       болно.

 

1-р заалттай нийлүүлэх

 

3. Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй.

3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, бэлгийн чиг баримжаа, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, гадаад байдал, нийгмийн статусаар ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.

3.1  Гэмт хэргийн тухай сурвалжлахдаа уг мэдээлэл нь олон нийтэд тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг харуулахаас бусад тохиолдолд сэжигтний нас, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа,  цөөнхийн бүлгийн төлөөлөл зэрэг хувийн шинж чанарыг агуулсан мэдээллийг түгээхийг хориглоно.

3.2  Арьсны өнгө, шашин, хүйс, нас, гарал үүсэл, газар зүйн

байршил, сексийн хандлагад суурилсан хэвшмэл ойлголт, хандлагаас  зайлсхийнэ.

4. Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй.

 

4. Осол, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм болон бусад хүнлэг бус зүйлийгхөөрөгдөн сурталчлахгүй.

4.1 Гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл,

 нэвтрүүлэг хийхийг зайлсхийнэ.

4.2   Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүйг санана.

4.3   Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.

4.4   Хүн болон адгуус амьтны амийг тасалсан, хүч хэрэглэн гутаан доромжилсон дүрслэл, гэмтэл шарх, шарил чандар, сэг зэм, байгалийн гамшиг, осол, гэмт хэргийн үр дагаврыг зөвтгөх үндэслэлгүйгээр хэт нарийвчлан, дэлгэрэнгүй харуулахыг хэрээс хэтэрсэнгэж ойлгоно.

4.5   Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурьдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.

4.6   Хүний амьсгал хураах агшныг харуулах нь олон нийтийн мэдэх эрхэд хамаарахгүй.

5. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.

5. Оюуны өмчийг хулгайлах, мэдээллийг санаатайгаар мушгин гуйвуулах,  үндэслэлгүйгээр гүтгэн буруутгах, доромжлох, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахыг хүлээн зөвшөөрч үл болно.

 

5.1 Хүний нэр төрийг зураг, дүрс, үг хэлээр санаатай болон

 санамсаргүйгээр гутаан доромжлохоос зайлсхийнэ.

5.2 Бэлэг дурсгалын зүйл, урилга, шан харамж авах  нь

мэдээлэл цуглуулах, бичих, нийтлэх үйл явцад ямар ч

хэлбэрээр нөлөөлөх ёсгүй.

5.3 Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан

бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар

тодорхой дурьдана.

 

6. Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авилга авахгүй.

 

Шинэчилсэн хувилбарын 5-р заалттай нийлүүлэх

 

7. Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй

 

8. Хүмүүсийн хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй /улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/

8. Иргэний хувийн нууцад хүндэтгэлтэй хандах нь мэргэжлийн сэтгүүлзүйн зарчим мөн. 

8.1 Хэрэг үйлдэгчийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг

 бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэх

шаардлагагатай эсэхийг шийдэхдээ олон нийтийн

мэдэх эрх тухайн хувь хүний эрхийг хамгаалах шаардлага хэрэгцээтэй харьцуулан дэнсэлнэ.Тийнхүү шийдвэр гаргахдаа тухайн

-       хүнийг сэжиглэх үндэслэл хангалттай байгаа эсэх,

-       гэмт хэргийн зүйл анги,

-       мөрдлөг  болон шүүх үйл явцын байдал,

-       өмнө  хэрэг үйлдэж байсан эсэх,

-       сэжигтэн, үйлдэгч нь олон нийтийн танил мөн эсэхийг харгалзана.

8.2  Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхээс цээрлэнэ.

8.3  Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.

8.4  Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.

9. Иргэн хүний уй гашуу, зовлон шаналалыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.

9. Иргэний уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандаж, сэтгэл санааны  цочролд орсон хүнээс шууд мэдээлэл авахыг цээрлэх нь мэргэжлийн сэтгүүлчийн үүрэг мөн.

 

9.1  Тухайн бүтээлийн үндсэн сэдэвтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийновог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний тусгай зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

9.2  Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд

хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон

болон хүүхэд, өсвөр үейинхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж

 болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй

хандана.

11. Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.

8. Мэдээ, буруутгасан мэдэгдэл зэрэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол(нэн ялангуяа тухайн мэдээлэл хувь хүнтэй холбоотой байх тохиолдолд)зохистой хэлбэрээр залруулна.

 

12. Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ

1-р заалтын тайлбар/удирдамж хэсэгт оруулах (Үнэн бодит, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх сэтгүүлчдийн үүрэгтэй салшгүй холбоотой учир)

 

13. Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.

9. Нийтлэл, нэвтрүүлэг, зураг, дүрсэнд гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахиж, үндэсний соёл, уламжлалын үнэт зүйлсэд  хүндэтгэлтэй хандана.

(нарийвчлан тодорхойлох боломжгүй учир зөрчлийг тогтоох, хянах нь хүндрэлтэй байна гэж үзэж  хасах эсэх???)

 

14. 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь  зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авахгүй.

2.6-д орсон учир хасах

 

15. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.

 

ХАСАХ

 

16. Мэдээллийн эх сурвалжаа нууцална.

 

9. Сэтгүүлзүйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд мэргэжлийн нууцыг хадгалж, эх сурвалжийн тусгайлсан зөвшөөрөлгүйгээр түүний тухай хувийн мэдээллийг (нэр, нүүр царай, ажил, албан тушаал гэх мэтийг) илчлэхгүй. Нууц эх сурвалжийг хамгаалах мэргэжлийн зарчмыг чандлан баримтална.

Тухайн мэдээлэл нь гэмт хэрэгтэй холбоотой бөгөөд цагдан сэргийлэх газар уг хэргийн талаар мэдээлэл шаардлагатай бол гэмт хэргийг илрүүлэх шаардлага нь эх сурвалжийг хамгаалах шаардлагаас давамгайлж болно.

 

17. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө.

ХАСАХ

 

18. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.

 

10. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг редакцийн агуулгаас нийтэд ойлгомжтой байдлаар ялгаж тэмдэглэнэ.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (1)

Сэтгэгдэл (1)

  • zoy alman  (103.242.47.86)
    2019-08-29 12:59
    unheer heregtei goy medeelel bna shuuu