Хэвлэл, мэдээллийн зөвлөл байгуулах талаар хэлэлцэнэ

ХБНГУ-ын  Фридрих Эбертийн Сан, Дойче Велле академи болон Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран “Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах стратегийн зөвлөлгөөн”-ийг дөрөвдүгээр сарын 9-10-нд Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд зохион байгуулахаар болжээ.

Монголд хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгоход анхаарах асуудлуудыг хэлэлцэж, арга зам, стратеги төлөвлөгөөг боловсруулахад  уг зөвлөлгөөний зорилго  оршиж буй юм байна. Зөвлөлгөөнд Босниа Герцеговина улсын Хэвлэлийн консулын Удирдах зөвлөлийн дарга Лилиана Зуровак оролцож,  “Хэвлэлийн консул байгуулах үйл явц: бид ямар алдаа гаргаж, ямар туршлага хуримтлуулав?. Бусад орны туршлага” сэдвээр илтгэл тавих ажээ.

Үүний дараа Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл, сурталчилгааны дарга Г.Гүнжидмаа “Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн загвар”,  Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Киргиз улсын  Хэвлэлийн консулын туршлагаас”, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах ““Media Council Mongolia” клубын  үйл ажиллагааны талаар” зэрэг сэдвээр мэдээлэл хийх юм.

Мөн зөвлөлгөөний  эхний өдрийн  эхний хэсэгт  “Монголд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах стратеги арга зам”-зайлшгүй шаардлагатай алхмууд, эрсдэл, оролцогч талууд болон  улстөр,  эрх зүйн орчны талаархи хэлэлцүүлэг өрнөх бол    хоёрдугаар хэсгийн зөвлөлгөөнөөрөө    Монголд бий  болох Хэвлэлийн зөвлөлийн  Алсын хараа, Эрхэм зорилго, Урт, богино  хугацааны зорилтуудын талаарх хэлэлцүүлэг, дараагийн алхмуудын талаар  харилцан санал нэгдэх,  стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг хугацаа болон үүрэг хариуцлагаа  тохирох юм байна.

Г.Идэр


 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна