МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД АНУ-Д СУРАЛЦАЖ БАЙНА

Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид  АНУ-ын Вашингтон хотноо хэлний болон мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх энэхүү нэг сарын хугацаатай сургалтад телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хэвлэлийн нийт 18 сэтгүүлч хамрагдаж буй юм.

Уг сургалтын хүрээнд Монголын сэтгүүлчид “International Language Institute” хэлний курст хэлний мэдлэгээ дээшлүүлэх юм. Мөн АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд болон туршлагатай сэтгүүлч нартай уулзаж, асуулт хариулт өрнүүлж буй юм.

Сургалтын үеэр мөн Монголын сэтгүүлчид АНУ-ын зарим телевиз, радио, сэтгүүлийн редакциар зочилж, ажлын орчинтой нь танилцжээ. Тухайлбал Вашингтоны сэтгүүл, Конгрессийн студиэр сэтгүүлчид орж танилцсан бол энэ сарын 25-нд ССТV-ийн Америк дахь салбарт зочлох юм. Энэхүү сургалтыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон American Councils for International Education байгууллага хамтран зохион байгуулж буй юм.

Сэтгүүлчдийн мэргэжлийг дээшлүүлэх зорилготой уг сургалтыг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд эхнийх нь өнгөрсөн нэгдүгээр сарын дунд болон хоёрдугаар сарын 15-ны хооронд болж өнгөрсөн билээ.   
Б. Төгсбилэгт/АНУ-ын Вашингтон хот/
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна