
Японы үүрэн утасны “NTT Docomo” компани гар утсанд “Аpp” сүлжээний орчуулгын программ суулгажээ. “App” сүлжээгээр гар утсанд суулгасан энэхүү программ нь Япон-Англи, Хятад, Солонгос хэлээр гараад байна.
“NTT Docomo” компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр “App” сүлжээ зөвхөн Японд барьж байгаа бөгөөд гар утсаар хэрэглэгчид ярьж эхэлмэгц тухайн хэрэглэгчийн яриаг шууд орчуулан хүргэх юм. Ингэхдээ хэрэглэгчийн яриа цаана орчуулагдан хүрэхэд текстээр орчуулагдан утсанд хадгалагдахаас гадна яг төрөлх хэл мэт сонсогдох аж.
Энэхүү сүлжээг 2012 оны арван нэгдүгээр сарын 1-ээс Японы хэрэглэгчид ашиглаж эхлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна