МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

2005 оны 3-р сарын 11-ний өдөр хуралдсан
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II Их хурлаар батлав.
 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ


Мэдээлэл авах, үг хэлэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх гэдгийг дээдэлж, сэтгүүлчдийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж, Монголын сэтгүүлчид дараах ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна.

Нэг. Олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт ямагт захирагдана
Хоёр. Мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана          
                 • Бусдыг гүтгэх, доромжлох, нэр гутаахыг цээрлэнэ          
                 • Өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас зайлсхийнэ          
                 • Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авахыг ёс бус гэж үзнэ          
                 • Баримтыг нуун дарагдуулахыг мэргэжлийн алдаа гэж үзнэ
Гурав. Бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ
Дөрөв. Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд  чанад нууцална
Тав. Бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ
Зургаа. Шашин шүтлэг, хүйс,яс үндсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна
Долоо. Хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгож, хүнлэг энэрэнгүй ёсыг ямагт сахина
Найм. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ
Ёс. Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ
Арав. Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна

  • амжилтын эзэн  (103.10.20.18)
    2013-05-18 00:41
    сэтгүүлзүйн хичээлийн талаар юм тавьж өгч туслаа ч
  • энхүүш  (180.235.170.221)
    2013-03-30 12:31
    эх сурвалжыг нь хаанаас авсан юм боллоо хэлээд өгж болох уу