Эрчим хүчний эх үүсвэр “ногоон” технологиуд

Өнгөрсөн гучин жилийн хугацаанд дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн ба 2030 он гэхэд дахин 50 хувиар нэмэгдэх төлөвтэй. Энэ утгаараа дэлхий нийт эрчим хүчний хомсдолд орох аюул нүүрлээд буй.

Хүн төрөлхтөн мод шатаан гэрэл гаргаахаас гадна  халуун чанарыг нь ашиглан хоол болгож хэрэглэх, металл хайлуулах, давс гарган авах зэргээр мянга мянган жилийн турш эрчим хүчний олон эх үүсвэрүүдийг нээж ирсэн билээ. Гар утас, компьютер, телевизорт ашигладаг бичил хэрэгсэл /элемент/-ийг зөв устгахгүйгээр хамаагүй хаях юм бол байгаль орчинг бохирдуулж, хүний эрүүл мэндэд аюул учруулдаг. Мэдээлэл, технологи асар хурдацтай хөгжиж буй цаг үед e-waste гэж нэрийдэх болсон энэ төрлийн хог, хаягдлыг дахин боловсруулах технологиуд бий болж байна. Технологийн хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам  нэмэгдсээр байгаа бөгөөд жилд 20-50 сая тонн хаягдал гардаг байна.

Нарны цамхаг. Нарны энергийгхэрэглэх хоёр арга бий. Нэг нь нарны гэрлийг шууд цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг хавтангууд юм. Нарны гэрэл ялгаруулдаг болохоор мөн тусгай толинууд ашиглан дулаан үйлдвэрлэдэг. Ийм үйлдвэрүүд Невада, Калифорнийн цөлөрхөг хэсэгт  нэлээд тооны байдаг. Тэгвэл саяхан эрдэмтэн Билл Гросс олон тооны тусгай толь ашиглан нэрнй гэрлээр дулаан үйлдвэрлэхээс өөр оновчтой санаа олсон байна. Тэрхүү санаа нь босоо тольтой цамхагууд барьснаар нарны гэрлийг хэрэгтэй газар нь төвлөрүүлэн цуглуулах боломжтой гэнэ. Олон мэргэжилтэн түүний санааг дэмжжээ.

Зай хураагуур. Эрчим хүчний зах зээл дээр нарны энерги илүү өрсөлдөх чадвартай байгаа нь хоёр шалтгаантай. Нарны эрчим хүчийг шууд цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг  тусгай  хавтангийн үр ашиг өндөр. Нөгөөх шалтгаан нь үнэ. Нарны хавтангуудыг үйлдвэрлэхэд асар өртөгтэй. Хамгийн сүүлд бүтээсэн нимгэн хальсан нарны зай хураагуурын технологи ч бүр хямд. Энэ хураагуурыг үйлдвэрлэхэд цахиур бага хэрэглэдэг, цаг хугацаа бага шаардагддаг аж. Эдгээр давуу талых нь ачаар хальсан хураагуур үйлдвэрлэгчид “ногоон” технологийн бизнест цахиур хагалан амжилт олж эхлээд байна.

Замагны био түлш. АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний хамгийн том бизнес нь нар салхины эрчим хүч, эсвэл цахилгаанаар явдаг машин биш харин хээрийн эрдэнэшишийн этанол аж. Засгийн газрын дорвитой дэмжлэгийн ачаар АНУ өнгөрсөн онд 10,6 сая галлон эрдэнэшишийн этанол үйлдвэрлэжээ. Үүгээр 364 сай баррель нефтийн хэрэгцээг нөхөхөд хангалттай хүрэлцэх юм. Харин эрдэнэшишийн  био түлш хүрээлэн буй орчны, эдийн засгийн хувьд ч тийм үр ашигтай биш болохыг судалгаагаар тогтоосноос хойш судлаачид өөр эх үүсвэр хайж эхэлсэн байна. Ингээд хамгийн шилдэг сонгоолтуудын нэг замгаар хийсэн био түлш гэж үзжээ. Замгийг тусгай талбайд тарьж ургуулах шаардлагагүй, эрдэнэшишээс хавьгүй хурдан ургадаг, заавал цэвэр ус шаардагдахгүй, бохир хаягдал ямар ч усанд ургадаг гэх олон давуу талтай, эдийн засгийн хэмнэлттэй. Калифорни, Флоридагийн эрчим хүчний компаниуд замган био түлшийг гаргаж аваад байгаа бөгөөд удахгүй арилжааны зорилгоор үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Эрчим хүч хагдгалагч давс. Сэргээгдэх эрчим хүч маш олон давуу талтай. Салхи, нар үнэгүй болохоор шатахуунд мөнгө төлөхгүй. Нүүрс, байгалийн хий, нефть, цөмийн энергийг боловсруулахад хэрэг болдог өндөр зардалдтай нүсэр техник технологи хэрэггүй. Гэхдээ нэг том бэрхшээл бий. Салхи үлээхгүй, нар ээхгүй байгаа үед цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй юм. Үүнээс гадна ид халуун нартай, их хүчтэй салхитай байх үеийн эрчим хүчийг нөөцлөх боломжгүй. Тэгвэл нарны эрчим хүчний компаниуд нарлаг өдрүүдэд хэрхэн их энерги цуглуулж, нөөцлөх аргыг хайж эхэлжээ. Хэд хэдэн арга олсны нэг нь чийгтэй давс. Хэрэглээнээс илүү гарсан нарны энергийг тусгай толь ашиглан чийгтэй давсанд шингээж авах бөгөөд нар жаргаснаас хойш болон бүрхэг үед давсандаа шингээж хадгалсан эрчим хүчээ ашиглаж болох юм байна. Энэ нь тийм төгс арга биш ч одоогоор нарны эрчим хүчийг нөөцлөх шилдэг арга болоод байгаа аж.

Цахилгаан машинууд. Хүрээлэн буй орчинд ээлтэй цахилгаан машин бүтээх оролдлогууд тасрахгүй байгаа ч олон жилийн өмнө Генри Форд “Model-T” цахилгаан машиныг бүтээснээс хойш энэ талбарын технологид гавьтай ахиц гараагүй гэж үздэг. Цахилгаан машин бензинээр явдаг машинд өнөөг хүртэл ялагдсаар яваа шалтгаан тодорхой. Бензин их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг бол цахилгаанаар явдаг машин хүчин чадал муутай, хол зам туулдаггүй. 1990-ээд онд Женерал Моторс сайжруулсан цахилгаан машин EV1-ийг үйлдвэрлэсэн ч мөн л амжилт олоогүй. Тэгвэл 2010 оноос цахилгаан машин жинхэнэ эрин үе эхэлж байна гэж үзэж байгаа. Женерал Моторс удаан хүлээлгэсэн цэвэр цахилгаан биш ч гибрид Volt машинаа тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа бол Японы Ниссан компани бүрэн цахилгаан leaf машиныг  бүтээсэн, Форд Тоёота ч өөрийн гэсэн цахилгаан машинтай болсон. Бусад олон компани хэт хэмнэлтэд цахилгаан машин үйлдвэрлэхээр туршилт хийж байгаа бол “Better place” компани Израильд өөрийн цахилгаан тээврийн системдээ зориулан цахилгаан машины зай цэнэглэх сүлжээ станцууд суурилуулж эхэлжээ.

Бэлтгэсэн. Э.ОДЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ундрам  (122.201.22.104)
    2015-10-13 21:44
    Хичээлд тус боллоо
  • цэндсүрэн  (103.26.194.32)
    2014-05-08 21:35
    жоохон худлаа л юм байна яхавдээ л
  • нацагдорж  (103.26.194.6)
    2014-05-08 21:33
    за бас яахав дээ л юм байна