ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ТООН СИСТЕМД ШИЛЖИХ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өнөөдөр дэлхий нийтээрээ радио телевизийн тоон системд шилжиж байгаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон /дижитал/ системд шилжихийг уриалаад байгаа юм. Аналоги системээс тоон системд шилжсэнээр дуу, дүрсний өндөр нягтаршилтай телевизийг хүлээн авч үзэхээс гадна ганц телевиз биш олон талын бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Хамгийн сүүлийн мэдээгээр 14 улс тоон системд бүрэн шилжээд байгаа бол 42 улс шилжилт хийж байгаа аж. Манай улсын хувьд аналоги системээс тоон системд шилжих бэлтгэл ажлыг эхэлж байгаа бөгөөд Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “ДиЭн Би” байгууллагаас хамтран “Телевизийн тоон системийн туршлага, цаашдын хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулж, телевизийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад тоон системд шилжих гэж байгаа талаар танилцуулж, санаа бодлыг нь сонссон юм. Энэхүү хэлэлцүүлэгт тоон системд шилжиж байгаа БНСУ-ын телевизүүдийн төлөөлөгчид ирж, өөрсдийнхөө хийж байгаа ажил, туршлагаас Монголын телевизийнхэнтэй хуваалцав.

Тоон системд шилжих Засгийн газрын хөтөлбөр батлагдсаны дараа Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас телевиз, радиогийнхны дунд олон удаагийн сургалтыг зохион байгуулах юм.

 

2010.05.13
/Sunjin Grand/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна