2009 онд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр эрх зүйн нааштай өөрчлөлт гарсангүй

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан  Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланд ийнхүү дүгнэсэн байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан зарим нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөөр байна.

Сэтгүүлчийн мэргэжлийн эрх ийнхүү зөрчигдөх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчид үнэн мэдээлэл түгээж чадахгүйд хүрч, ардчилал, нийгмийн эрх ашигт бодитой хор хохирол учруулж буй юм. Манайд цагдан хяналт (цензур)-ыг хуулиар хориглосон ч ил болон далд хэлбэрээр байсаар байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоож, сэтгүүлчдийг өөртөө үйлчлэхийг шаардах нь ардчиллын мөн чанар, хэм хэмжээ, зарчмаас гадуур үл тэвчиж болох үйлдэл билээ.

“Глоб Интернэшнл” ТББ Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгаа, монголын  хэвлэлийн эрх чөлөөний дүр төрхийг харуулах зорилгоор  2005 оноос эхлэн  жил бүр Монголын Хэвлэлийн эрх чөлөөний байдлыг дүгнэн тайлагнадаг юм.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна